Friday, January 23, 2009

Миний Аавын бүтээсэн Миний эх орон

2006-2008 оны зун буюу тэдгээр жилүүдийн 6-8 сард хөдөө нутгаар аялах боломжийг Эзэн надад зөвшөөрсөн юм. Ийнхүү аялах зуураа Өвөрхангай аймгийн нутаг дахь түүхт Орхон голын хөндий, ай сав, Орхоны Хүрхэрээ, Хөвсгөл далай, Өмнөговь аймгийн нутаг дахь Хонгорын элс, Ёлын ам, Баян заг, Архангай аймаг зэрэг газраар явсан.
Миний Аавын бүтээсэн үзэсгэлэнт байгаль дэлхийг үнэхээр бахдан Эзэнийг сэтгэл, зүрхэндээ алдаршуулж тэрхэн эгшинийг гэрэл зурагт чадан ядан буулгаснаа танд хэсэглэн толилуулж байна. Зун бүр аялах боломжийг бэлэглэдэг Эзэндээ үнэхээр их талархдаг. Эзэн алдарших болтугай. Амен.

(Есүгэний гэрэл зургийн цувралаас толилуулж байна)












Христэч удирдлага


-- Библи дээр олон цуутай удирдагчид, тэдний намтар, хувь заяа, гүйцэтгэсэн үүрэг, удирдлагын арга барилын талаар өгүүлдэг. Мосе, Иошуа, Гидеон, Самуэл, Давид, Нехемиа...гэх мэт. Тэд тодорхой орон зай, цаг хугацаан дотор амжилттайгаар Эзэнд үйлчилж, Түүний хүслээр Израилийг удирдаж байсан.

Мэдээж тэд түүхийг цогцоор нь бүтээж, босгон байгуулагч Түүний үйлсэд зохих хувь нэмрээ оруулцгаасан боловч тэдний үйлчлэл, үүрэг зорилго өнгөрөн одсон. Тэд бидний амьдрал тэмцэл, үүрэг зорилго, үйлчлэлийн маань үлгэр загвар, суурь дэвсгэр, жишиг огтхон ч биш. Зүгээр л тэднээр дамжуулан Эзэн өөрийн хүсэл зориг, хайр энэрэл, шударга үнэнээр дүүрэн тэнгэрлэг зарчимаа хэрхэн илэрхийлж байсан нь л анхааран суралцууштай зүйл юм.

Харин өдгөөгөөс 2007 оны өмнө Мөнхийн Төгс Удирдагч (Хаан), хэзээ ч өнгөрөн одохгүй, үүрд Оршигч Нэгэн нь өөрийгөө бүхий л мөн чанар төгс байдлаараа нэн онцгойгоор бидэнд илчилснээр, өмнөх үеийн өнөөх цуут удирдагчдын дутуу дундуурыг дүүргэн төгс болгоод, бас ирээдүй үеийнхнийг ч огт өөрөөр, цоо шинээр бүтээх болсон.

Тэр цагаас хойшхи бүх судар, илчлэлт, цорын ганц Удирдагчийн тухай л ярьдаг. (Мт.20:10)“Та нар удирдагчид гэж бүү дуудуул, та нарын удирдагч ганц бөгөөд, тэр нь Христ юм” гэдэг. Мөн (Мт.20:20-27)“удирдах” гэдэг ухагдахуун нь, хүмүүсийн гэмт сэтгэлгээний үр дүн болсон захиран тушаах, зааварлах (дэлхийлэг) зарчимаас эрс өөр, даруу, дуулгавартай, өршөөл уучлал, тэвчээр, энэрлээр дүүрэн (тэнгэрлэг) зарчимыг хэлдэг болохыг тодорхой өгүүлсэн.

Бас “тэнгэрийн хаанчлал” гэдэг ухагдахууныг цухас дурдахгүй бол болохгүй байх! Тэр нь хамгийн төгс засаглал байх нь тодорхой. Бүх зүйл зөвхөн Түүний төгс мэргэн ухаанаар, хамгийн зөв шийдэл дотор, Түүний хамгийн дээд сүр хүч, эрх мэдлээр удирдагдан зохицуулагдана. Тэгэхлээр бусдад нь юу үлдэх вэ?! Мэдээж хэрэг, дуулгавартайгаар үйлчлэх л үлдэнэ.

Эндээс, үйлчлэгч (удирдагч) нь, Эзэнд бүх зүрх, бүх оюун ухаан, бүх амьдралаараа үйлчлэгч, дуулгавартай байгч, бүрэн төгс өөрийгөө өргөл болгон өргөгч, Түүний бие болсон Чуулганд даруугаар үйлчлэгч, зан хандлага итгэмжтэй, үнэнч шударга харьцаа, өршөөл, уучлал, тэвчээрээрээ үлгэрлэгч, уриалагч нэгэн байх ёстой болов уу?!

Тэр өөрөө Удирдагчтайгаа (Эзэнтэйгээ) нэг хэмнэлд амьдардаг, өөрөөр хэлбэл Түүнтэй уусан нэгдэж, нэг бие, цогц оршихуй болсон байх ёстой болов уу?! Бүр дэлгэрэнгүйгээр бол өөрийн төрөлх болон олдмол бүхий л хүсэл мөрөөдөл, аливааг харах дүгнэх (шүүн тунгаах) зарчим, аливаа бий болсон асуудалд хандах хандлага, мэдрэмж зэрэгээ (амиа) бүрэн Түүний хөл дор тавьж, зөвхөн Түүнийхийг өөрөөрөө дамжуулан илчлэгч нэгэн байх ёстой болов уу?!

Ингэж чадсан, үгүй ядаж хичнээн оролдож буй нэгэнтэй, Тэр өөрөө хамт байж, бүх ачааг нь (үүрэг) үүрэлцэж, бүх хариуцлагыг нь даах нь (Түүний бүхий л төгс мөн чанар болон хувь чанарыг нь харгалзан дүгнэвэл) тодорхой. Тэр үүнийг (Мт.11:30) “Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн…” гэдэг.

Эзэн, Өөрийн Чуулганыг босгоно, (Мт.16:18) гэсэн. Харин амьдрал дээр, олон “лут удирдагчид” өөрийнхөө чуулганыг босгох гэж оролдох нь харагддаг. Тэгснээрээ, өөрөөр нь дамжин Түүнийг харах гэж оролдож буй олон хүнд бүдрүүлэх чулуу болж, эцэстээ Түүнд тайлагнах үед илүү хүнд шүүлтэнд орж болзошгүйг (Иаков.3:1) Библи бидэнд харуулдаг.

-----------------------------------------------------------------------------
Нийтлэлийн гэрэл зургийг Есүгэн (Өвөрхангай,Орхон тал.2007 "Эзэний бүтээсэн байгаль дэлхий" цувралаас)





 "Христэч удирдлага" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: М.Майдар UBTC

Friday, January 16, 2009

Есүс хамгийн нандин нэр (Магтан дуу)


Есүс хамгийн нандин нэр юм аа
Есүс Та үргэлж гуйлтанд хариулдаг
Өө Есүс миний гараас барьдаг Эзэн
Хамгийн нандин нандин Түүний нэр Есүс

Есүс хаадын Хаан болсон Эзэн
Есүс Таны хайр хязгааргүй юмаа
Өө Есүсээ чанга дуугаар өргөн магтъя
Хамгийн нандин нандин Түүний нэр Есүс

Есүсээ алдаршуулахыг хүсэж байна
Есүс эхлэл ба төгсгөл юм аа
Өө Есүс миний төлөө зовлон амссан
Хамгийн нандин нандин Түүний нэр Есүс

(Гэрэл зурийг Есүгэн Өвөрхангай.Орхон тал 2007.6сар)

Есүс бидний хаан минь ээ (Магтан дуу)


Есүс бидний хаан минь ээ
Энэ газар ирээч
Хаан ширээнд залраач Эзэн минь
Магтаалыг хүлээн авна уу
Их Эзэнээ магтан дуулцгаая
Их Эзэнээ өргөн хүндэлцгээе
Хаан болсон Их Эзэн минь
Хааны суудлаас биднийг захираач

Есүс миний Хаан Амен
Гэрэл зургийг Есүгэн (Архангай.Тэрхийн Цагаан Нуур 2007)

Агуу загалмайг бишрэн харахад


Агуу загалмайг бишрэн харахад
Намайг гэж Та амиа өгсөн гэж үү
Өдрөөс өдөрт би мөнхийн Эзэн
Тантай улам адил болж
Загалмайн хүчээр би
Үнэхээр өөрчлөгдөнө

Тандаа талархая сэтгэлийн гүнээс
Ийм агуу үнээр бидний аварсан Эзэндээ
Тандаа талархая сэтгэлийн гүнээс
Загалмайн хүчийн төлөө

Өөрийнхөө хүмүүсийн нүглийг үүрч
Загалмайд өгсөн хайранд тань талархана
Өдөр бүр Түүнтэй адил дүрээр
Бид нар өөрчлөгдөнө
Загалмай биднийг өөрчлөн шинэчилнэ

Хайрыг тань би магтан хүндэлнэ
Их Эзэнийхээ ариухан хайрыг
Хайрыг тань би магтан хүндэлнэ
Их Эзэний загалмайн хүч

Гэрэл зургийг Есүгэн (Хөвсгөл 2007)

Нэр тань алдаршиг (Магтан дуу)


Нэр тань алдаршиг
Бялхам дүүрэн Таны гол урсах
Баян тансаг нутагт суухдаа би
Нэрийг тань магтъя
Нэр тань алдаршиг

Арга мухардаж элсэн цөлөөр явж
Ангаж цангаж туйлдсан үедээ би
Нэрийг тань магтъя
Таны өгсөн ивээл бүрээр
Таныг магтъя
Харанхуй намайг бүчих үед ч би
Ийн хэлсээр

Мөнхийн Эзэний нэр алдаршиг
Мөнхийн Эзэний нэр
Мөнхийн Эзэний нэр алдаршиг
Яруу алдарт нэр нь алдаршиг

Нэр тань алдаршиг
Ивээлт наран над дээр гийсэн үед
Есөн хүсэл минь биелэлээ олох цагт
Нэрийг тань магтъя
Нэр тань алдаршиг
Зовлон шингэсэн замаар явахад минь
Зүрх урагдсан ч золиос гаргана би
Нэрийг тань магтъя

Есүс Та цорын ганц
Есүс Та цорын ганц

Гэрэл зургийг Есүгэн (Өвөрхангай.Бат-Өлзий сум.2007)

Надад хэн нэгэн үгүйлэгдэж (Магтан дуу)


Надад хэн нэгэн үгүйлэгдэж
Намайг гэх ямар нэгэн анд нөхөр
Хэрэгтэй тэр үед Тэр ирж тусалдаг
Түүний өршөөл шинэ өдөр шиг
Халамж хайр нь хэлэхийн аргагүй
Гуйсан дороо л Түүний тусламж нь ирдэг

Хэрэв бүх зүйл уруудвал
Итгэлээрээ би даван туулна
Харин Тэр үргэлж ажиглан байдаг
Түүний өршөөл шинэ өдөр шиг
Халамж хайр нь хэлэхийн аргагүй
Гуйсан дороо л Түүний тусламж нь ирдэг

Надад хэрэгтэй бүхнийг өгдөг
Одоо би гүнзгий итгэлээ
Харсанаараа биш итгэлээрээ алхая
Надтай хүссэн цагт минь уулздаг
Ер бусын анд нөхөр минь бий
Тэр үргэлж намайг ажиглан байдаг

Гэрэл зургийг Есүгэн /Хөвсгөл 2007/

Ариун сүмд нь Түүнийг магтаач (Магтан дуу)



Ариун сүмд нь Түүнийг магтаач
Энгүй орчлонг дүүргэгч Эзэнийг магтаач
Түүнийг магтаач

Агуу сүрдмээр нэрийг магтаач
Хосгүй их хүч түгээгч Эзэнийг магтаач
Түүнийг магтаач

Наран мандах зүүн зүгээс
Түүнийг магтсан магтаал
Наран жаргах зүг хүртэл
Хорвоод цуурайтна

Амь амьсгалтай бүхэн үүрд
Мөнхийн Эзэнийг магтаач
Амин Сүнс минь сэрээч ээ
Түүнийг магт,Түүнийг магт

Гэрэл зургийг Есүгэн /Хөвсгөл 2006 он/

Thursday, January 15, 2009

Алтан наран мандахаас (Магтан дуу)


Алтан наран мандахаас
Алтан наран жаргах хүртэл
Их Эзэнийг бид нар магтацгаана / 2

Ля ля ля Халлелү-яа
Их Эзэний зарц нараа
Их Эзэнийг магт Их Эзэнийг магтъя
Их Эзэнийг үүрд мөнхөд магтацгаая

Гэрэл зургийг Есүгэн (Өмнөговь. Ханхонгор сум 2007,08 сар)

Хүсэн мөрөөдсөнөөс минь ч илүү (Магтан дуу)


Хүсэн мөрөөдсөнөөс минь ч илүү
Хайр ивээлээ над дээр Та асгасан
Ганц өдөр оршихуйд тань байх нь
Мянган өдөр өөр газар байхаас ч дээр
Дэндүү ихээр ивээгдсэн

Дамжуулж өгөхөөс өөр аргагүй
Жинхэнэ амьдралыг над заасан
Хайр тань дэндүү их хангалттай
Таны хайр надад дэндүү их хангалттай
Таны хайр надад дэндүү их хангалттай

(Гэрэл зургийг Есүгэн 2006.6.20 Хөвсгөл далай)

Friday, January 2, 2009

Христ мэндэлсний баярын мэнд


Христ мэндэлсний баярын мэнд

Шинэ оны мэнд хүргэе ээ!
Тийм ээ, Эзэний ивээлээр 2009 он айлчлан ирлээ. Яг энэхэн мөчид энэ блогоор зочилж байгаа таныг Эзэн ивээг. Бид гайхамшигт, агуу Эзэний хайртай хүүхдүүд билээ.
Яг энэ зураг дээрх хөөрхөн, бумбаахай тэнгэр элч шиг Эзэн биднийг энхрийлэн бас өхөөрдөн цаг ямагт харж байдаг.
Гэвч гэмт хүн бид Эзэний тэр гайхамшигт, ариун, нандин, хосгүй хайр энэрэлийг эгшин бүрд хүлээн авахгүй, татгалзах юм.
Хүн юунд ингэж аашилдаг юм бол доо. Газар дэлхийн амьдрал, хүмүүнийг Эзэнээс дэндүү амархан салгах юм даа. Гэсэн ч Есүс Христ бид бүхнийг хэзээ ч мартдаггүй, үргэлжид хайрласаар л, хайрласаар л хайрласаар л... байдаг.
Эзэн таныг ивээг
Амен
Е.Есүгэн