Wednesday, March 16, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 20



В. Загалмайн зовлон  ба асуудал бэрхшээлийг даван туулах арга замын талаархи  Библийн сургааль
  
б. Чин сэтгэлийн гэмшлийн дараа Эзэн Есүсийн загалмайн аврал нь гэмийн хүчээс чөлөөлөгдөх цорын ганц гарц, зам гэдэгт итгэнэ.
--- Энэ нь, “... яг л миний энэхүү гэмд ноёлуулсан мөхөс байдлыг л өөрчлөх гэж, гэмийн хүчээс аврах гэж, дорой намайг хайрласан Тэрээр аймшигтайгаар цовдлогдсон юм...”.  Мөн, “...Түүний үхлийг ялсан ялалт, яг одоо миний дотор гэмийн хүчийг ялна. Тэр надад туслахад үргэлж бэлэн байх гэж надад Ариун Сүнсээ өгсөн тул би дахиж гэмээр удирдуулахгүй... ” гэх мэтээр загалмайн авралын үйлсийг яг л өөртөйгөө, өөрийн гэмийн асуудалтай холбож зүрхэндээ итгэнэ. Олон итгэгчид загалмайн авралын үйл явдалыг тэртээх түүхэн цаг үед нь үлдээж, алсаас хөндий ерөнхий байдлаар хандаж, холоос сүсэглэх байдлаар л итгэдэг нь, загалмайн золин авалтын хүч, үхэл ба гэмийг ялсан ялалтын ерөөл адислал хувь заяанд нь бууж ирэхэд саад болдог.
“Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн. Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь зөвт хүн итгэлээр амьдарна гэж бичигдсэн байдаг” (Ром 1:16-17)   

--- Ариун Сүнсээр удирдуулж амьдрахын тулд, гэмийн хүчийг ялах хүчтэй байхын тулд үргэлж Түүнээс гуйдаг залбиралын шинэ амьдралд хэвших шаардлагатай.
Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул...” Ром (12:12)

“Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.” (Флп. 4:6)

“Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж,  залбиралдаа эрүүл байгтун.” (1Пт. 4:7)

в.  Бас Түүний үгэнд (Библид) чин үнэнчээр итгэнэ.
 --- Үүнд үгэнд шунан дурлаж, уншин судлах
“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай”(2Тм.3:16)  

“Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг санааг ч шүүх чадвартай юм” (Евр.4:12)

 “Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай” (Иак.1:21)

“Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж, үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм. Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол тэг” (1Пт. 2:1-3)

--- Үгийн дагуу оюун санаа, үг яриа, зан харилцаа, үйлдэл үйлсээ өөрчлөн цоо шинээр амьдрах 
“Есүс Хэрэв хэн нэгэн нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна” (Иох.14:23)

“Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд амьд бологсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө” (Ром.6:13)

“Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм” (Гал.2:20)

“Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүэл хийхээ больсон. Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм” (1Пт.4:1-2)

--- Амьд Эзэнтэйгээ хувийн нандин дотно харилцаанд гүнзгийрч, энэхүү харилцаагаа эрхэмлэн нандигнах, үүний тулд Түүгээр (Ариун Сүнсээр) удирдуулах зэрэг нь багтана
“Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. Би Эцэгээсээ гуйхад , Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна” (Иох.14:15-16)

“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм... Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая” (Гал.5:19, 24-25).

г.  Эцэст нь итгэлийн андууд, Христийн гэр бүлтэй салшгүй нягт дотно нөхөрлөх нь ертөнцийн дагуух зовлонгоос биднийг чөлөөлдөг.
“Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (1Иох.1:7)

--- Үүнд сүнслэг удирдагч эсвэл итгэлийн анддаа асуудал бэрхшээл, уруу татлага, дотоод зүрх сэтгэлийнхээ зөрчил тэмцлийн талаар илчлэн ярилцаж, хуваалцах
“Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун”(1Тс.5:15)  

“Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямарч ашиг болохгүй” (Евр.13:17)  

“Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна”(Иак.5:16) 

--- Тэдний заавар зөвлөгөө, итгэлийн тэмцэлийн туршлага, гэрчлэлээс сурах, залбирлын болон бусад дэмжлэгийг авах.
“Юуны өмнө бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм. Гомдоллохгүйгээр бие биедээ зочломтгой бай. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. Ярьдаг хүн нь Бурханы үгийг яаж хэлдэгчлэн яриг. Үйлчилдэг хүн нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен”(1Пт.4:8-11)     

“Иймээс Түүнийг доромжилсон доромжлолыг бид үүрэн буудлын гадна гарч Түүн уруу очицгооё”(Евр.3:13) 

--- Чуулганы аливаа үйлчлэлд өөрийгөө зориулан идэвхтэй оролцох
“Бие биеэ болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхаарья. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулья”(Евр.10:24-25), зэрэг нь багтана.







UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/