3 months ago
Sunday, July 15, 2012
10. Билэг тэмдэгүүд
Билэг тэмдэг нь энгийн утганд нэмэлт санаа өгдөг зүйл юм. Энэ нь тагтаа шиг төрөлх зүйл, эсвэл загалмай шиг хүний гараар хийгдсэн зүйл ч байж болно. Хүмүүс ололт амжилтыг нь, гавъяа шагналыг нь төлөөлөн харуулсан энгэрийн тэмдэгүүдийг зүүдэг. Мөн үс засалт, хувцаслалт, шивээс зэрэг зүйлсээр өөрсдийн сонирхол, хандлагуудыг билэгдэн харуулдаг. Тагнуулчид, тусгай онцгой үүрэг биелүүлэгчид нь зөвхөн өөрсдийн явцуу хүрээнд л танигдах онцгой утгатай билэг тэмдэгийг өргөн ашигладаг.
Библид ч билэг тэмдгүүдийг олонтоо хэрэглэдэг. Тэдгээр нь байгалын, бодитоор оршдог зүйлс эсвэл гайхамшигын чанартай, зөвхөн үзэгдэлээр л харагдсан зүйл байж магад. Тэд бодит юмс (давс, гэрэл), үйлдэл (талх идэх, хот барих), тушаал захирамж (баптисм, дээгүүр өнгөрөх баяр г.м), материал (нарийн нэхсэн маалинга), тоо, өнгө, нэр (Содом, Египет, 144 000 хүн, хүрэн улаан нүгэл), метал (алт, хүрэл), үнэт зүйлс (сувд, маргад эрдэнэ), амьд бүтээл (арслан, тагтаа г.м) болон бусад зүйлс байж болно.
Билэг тэмдгүүдийг үнэнийг илчлэх болон нууцлахын аль алинд хэрэглэдэг. Тэдгээр нь, зөвхөн бодит зүйлсийг л харж, сүнслэг зүйлсийг үл тоомсорлодог, билэгдэлийн утгыг ойлгодоггүй хүмүүсээс үнэнийг нууцалдаг. Библи ихэнхдээ билэг тэмдгүүдийн цаад нууцыг илчлэлгүй, утгыг нь уншигчид эрж хайгаад олж мэдэг, хэмээн орхисон байдаг. Тиймээс бид тэдгээрийг үгүйсгэлгүй, бас орхигдуулалгүй маш болгоомжтой судлах ёстой.
Нэг зүйл хэд хэдэн зүйлийн билэгдэл болж болдог. Жиш: Ус нь цэвэршүүлэлтийн ба сүйрлийн аль алиныг нь билэгддэг. Нэг газар байгаа билэгдэл бусад газар ч адилхан утгыг илэрхийлдэг гэж бодож болохгүй. “Улаан” өнгийг ерөнхийд нь Христийн цус ба эвлэрүүллийн билэгдэл гэж үздэг. Гэтэл өөр олон газар, олон янзын зүйлд билэгдэл болгон ашигласан байдаг. (Иса. 63:2) т шүүлттэй, (Иса. 1:18) д гэм нүгэлтэй, холбоотой гардаг бол, (Сур. 23:31) д дарсыг улаан гээд, (Мт. 16:2) т тэнгэрийг, (Нах. 2:3) т цэргүүдийг тус тус билэгдэн илэрхийлдэг.
Мөн Илчлэлт ном тэр чигээрээ билэг тэмдэг, нууцлалаар дүүрэн бөгөөд тэдгээрийг Өөрийн товлосон цагтаа Эзэн лацыг нь нээж хүн төрөлхтөнд жинхэнэ утгыг нь мэдүүлэх нь дамжиггүй.
Библи хэдэн онцгой тоог маш өргөнөөр билэгдэл болгон ашигладаг. 1-ийн тоо нь цорын ганц Эзэн Бурхан болон нэг хүний алдаа зөрчил, эсвэл зөвт байдалтай, 3-ын тоо нь ариун байдал болон Бурханы товлосон цаг хугацаатай, 12-ийн тоо нь Бурханы сонгогдсон хүмүүстэй, 24-ийн тоо нь дээд эрх мэдэл болон зөвлөлтэй, 40-ийн тоо нь ихэнхдээ сорилт, шалгууртай, 70-ийн тоо нь цөллөг шийтгэлтэй, 144 000 нь нийт Бурханы сонгогдсон хүмүүстэй гэх мэтчилэн холбогдсон байдаг.
Хамгийн ихээр ашигладдаг тоо бол 7 юм. Энэ тоо нь билэгдэл юм, гэсэн тайлбар байдаггүй ч, үүнтэй холбоотой 600 гаруй ишлэлүүдийн ихэнхийнх нь цаана далд утга байгааг харж болно. Ихэнхдээ энэ тоогоор бүрэн дүүрэн хүч, төгс байдал, цогц нэгдмэл байдлыг билэгдсэн. Гэхдээ тоо болгон билэгдэл гэж үзэж болохгүй. Тэгвэл Иовын нас барсан 7 н хөвгүүн нь төгс байдлыг, 3 н охин нь ариун байдлыг билэгдсэн хэрэг болно.
"Библийг ойлгох нь" номын 14-р бүлгээс хийсэн товчлол...