Friday, April 29, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 22



2) Загалмайгаа үүрэх нь  ( Итгэгчид христэч зовлонд ямар хандлагатай байх вэ? Христийн зовлон өнөөдрийн итгэгчидтэй хэрхэн яаж холбогдож байна вэ?)

Өнөөгийн итгэгчид зовлонгийн талаар мэдэхгүй байгаа биш мэдэж байгаа. Христ зовсон учраас би ч бас зөвт байдлын төлөө зовох дуудлагатай гэсэн ойлголт байдаггүй биш байдаг. Харин яг тэрхүү зовлон гэж харж, тодорхойлж байгаа зүйлтэйгээ нүүр тулхаараа яагаад, яагаад би ингэж зовох ёстой юм бэ? гэдэг асуултыг Бурханд тавьдаг.

Энэ асуултыг тавих үедээ бид ЭЗЭНий биднийг дуудсан дуудлагыг умартдаг. Бид өөрсдийнхөө зорилго, хараа, бас хэнд итгэдгээ мэддэг. Харин яг тэрхүү мэдэж байгаа зүйлтэйгээ нүүр тулахдаа бидний мэдлэг маань хэрэгжүүлэлт хүртлээ маш урт тэмцэлдээний замыг туулдаг.
Бид “...Өөрийн тэргүүн ба Эзэнийг ялангуяа зовлон, ад үзэгдсэн байдлыг дагаж байхаар дуудагдсан...”[1]

(Фил 1:29иш.) Элч Паул захидалдаа өөрийнх нь шоронд орсон явдалд Бурханы агуу зорилго агуулагдаж байгааг филиппойн цуглааныханд баталж, Христэд итгэгчдэд тулгарах зовлонгийн давуу байдлын тухай дурдсан байдаг.
 (Ром 5 –р бүлэгт) Итгэгч бид ч, нийт хүмүүний ертөнц ч эхлэл номон дээрх уналтын үр дүнгийн зовлонг эдэлдэг.
“Бүх хүн төрөлхтөн энэ дэлхийд мэндлэхдээ нүгэл ба бузар мууд бэлэн төрдөг болсон.”[2]
Гэхдээ Христчидийн эдэлдэг, даван туулдаг хавчлага зовлон, асуудал бэрхшээлийн утга агуулга, үр дагавар, өгөөж ашиг нь тэс өөр тэнгэрлэг мөн чанартай болох талаар өмнө нь хэлсэн. 

Бид Загалмайн Авралд итгээд Христийнх болсон. Есүсийн цус бидний судсаар урсдаг. Бид Христийн дагалдагч л юм бол Түүн шиг амьдрах хэрэгтэй. “Ариун байхаар зориглон өөрийн удмын баталгааг өгч чадахгүй л юм бол чи, Хааны цус судсаар минь гүйж байгаа гэж бүү хэл ” (Гурналл) гэж хэлсэн байдаг. Паул зовлонг Христийн доторх бидний авралаар ирдэг ивээл ерөөлийн нэг хэмээн тодорхойлсон байдаг.           
            “Христ ямар ч ялгаварлалгүйгээр бидний нүглийн төлөө үхсэн.”[3]

“Бурхан Христитгэлт хүмүүсийг улам бүр өсөн нэмэгдэх зөвт амьдарлын замаар дэвшин урагшлаасай гэж хүсдэг... ”[4]


“Чуулганыг Эзэнийхээ дүр төрхтэй улам илүү адил болгох, дэлхий дээр чуулганы гэрчлэлийг илүү бүрэн дүүрэн байлгах зорилгоо биелүүлэхийн тулд Бурхан нийтээрээ болон ганц нэгээрээ амсах зовлонг аль алийг нь ашигладаг.”[5]

 (1Петр3:17, 18) Бид энэ ертөнцөд хавчлага зовлон, дайралт доромжлолтой нүүр тулах нь зайлшгүй. Христийн дагалдагч нар бүр анхнаасаа л Түүний үхэлд онцгой ач холбогдол өгч байсныг Есүсийн дагалдагчдын амьдрал, үйлсээс харж болно.

Загалмай нь Ромчуудын хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэх арга байсан. Гэмт хэрэгтэнг босоо модон дээр амьдаар нь өлгөж, гарыг нь хөндлөн модон дээр уяж, хадаасаар хаддаг байсан. тэгээд гэмт хэрэгтэн аажмаар зовж, тарчлан үхдэг байлаа. Гэмт хэрэгтэн ийм байдлаар үхдэг төдийгүй, бас цаазаар авах газар уруу загалмайгаа үүрэн явдаг байжээ. 

Тиймээс Есүс дагалдагчиддаа загалмайгаа үүрэн явах ёстой гэж хэлэх үед тэд Түүний төлөө зовлон эдэлж, үхэхэд бэлэн байх ёстой юм байна, гэдэгийг шууд ойлгож байсан. Өөрөөр хэлбэл “загалмайгаа үүрэх ёстой” гэдэг нь шууд л буруутгагдан, хавчигдан үхэх сонголт хийхийг шаардаж буйг тэр үеийнхэн ямарч хоёрдмол санаагүй ойлгож мэдэж байсан.  

Тиймээс ч Шинэ Гэрээ нь, тэр чигээрээ итгэлийнхээ төлөө хавчлага зовлон эдлэхэд бэлэн байх, асуудал бэрхшээлийг хүлцэн тэвчих, Христ адил даван туулахыг ятгадаг. Христийг үнэнчээр дагадаг бүхэнд зовлон хавчлага ирэх болно (Иох5:19, 2Тим 3:12), гэж тэд бичсэн. Харин монгол дахь итгэгчдийн хувьд жинхэнэ утгаараа загалмайн зовлон эдэлж, үхэлд хүртэл хавчлага сорилтонд орж үзээгүй юм.
“Загалмайг үүрэхгүйгээр титмийг авч чадахгүй. Эцэст нь Есүс “..Намайг дага”гэж хэлсэн. Бид өөрсдийнхөө замаар явахаа больж, Есүсийн замаар явж эхлэх ёстой. Есүсийн зам бол зовлонгийн зам, загалмайн зам байсан. Энэ ч бас бидний зам байх ёстой. Христэд итгэгчид ямар нэгэн үзэл баримтлал, гүн ухаан, улс төрийн намыг дагадаггүй, харин Есүс Христийг дагадаг.”[6]

Үл итгэгч болон итгэгч хүмүүсийн хэн хэн нь энэ дэлхий дээр зовлон бэрхшээлийг амсдаг. Гэвч итгэгчдийн хувьд мөнхөд ийм байхгүй. Есүс биднийг энэ ертөнцөд зовно гэдгийг анхааруулж хэлсэн бөгөөд ингэхдээ урамшуулахаа ч мартаагүй. Учир нь Тэр зовлонг ялсан юм (Иох16:33).
“Бид Христийн авралын бүрэн дүүрэн үйлдлээр Түүнтэй нэгдсэн юм бол ирээдүйн ялалтыг ч мөн хуваалцах болно.”[7]

Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ. Учир нь тэр соригдчихоод, ЭЗЭНий Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна (Иак. 1:12)

“Гэм нүгэл, бузар муу болон зовлон зүдгүүр нь бидний төлөөх Бурханы анхны төлөвлөгөөний нэг хэсэг байгаагүй төдийгүй тэдгээр нь бидний амьдарлын байнгын онцлог шинж ч байх ёсгүй юм. Эдгээр нь “Бурхан Өөрөө тэдний дунд байж..., Тэр тэдний нүднээс нулимс бүрийг арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно (Илч21:3)” гэсэн Бурханы зорилго, төлөвлөгөөний эцсийн үр дүнд саад хийж, халдаж чадахааргүй түр зуурынх юм.”[8]

Юуны түрүүнд итгэгч бид зовлонгийн талаар бодохдоо Христ Эзэн зовлон эдэлж, загалмайлд цовдлогдон, дахин амилснаараа үхлийг ялан дийлсэн гэдгийг санах хэрэгтэй. Бид ирээдүйн найдвар руу харахдаа Есүс хүн байсан бөгөөд амьдрах хугацаандаа зовлон бэрхшээлийг даван туулж, ялалт байгуулж байсан гэдгийг мартаж болохгүй юм. Христ дахин ирэх үед итгэгчдийн хувьд зовлон зүдгүүр эцэс болох болно. Эцэсээ хүртэл тэвчсэн хүн ерөөлтэй.



[1] Брюс Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар хот:МТӨС, 2005он),316.
[2] ДональдС.СтампсБялхамАмь”судлалбибли, УБ: Ариунбичээсбиблийннийгэмлэг, 2004,1917.
[3] Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),220.
[4] Вейн Грудем “Библийн онол сургаал” (Улаанбаатар хот:Библийн сургалтын төв, 2008он),221.
[5] Брюс Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар хот:МТӨС, 2005он), 317.
[6] Томас Хэйл, Шинэ гэрээний хэрэглээний тайлбар толь,  (УБ:МТӨС 2004он),251.
[7] Брюс Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар хот:МТӨС, 2005он),265.
[8] Брюс Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар хот:МТӨС, 2005он), 107.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/