Tuesday, May 10, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 23

(Иак.5:10-11иш.) Иаков  ХГ-нд гардаг Иовын жишээнээс иш татжээ.   Бурхан Иовыг шалгахын тулд түүнд хэцүү зовлонг зөвшөөрчээ. Тэрээр өөрт байсан бүхнээ алдсан. Эцэст нь эрүүл мэндээ ч алджээ. Хэдийгээр Иов ийм хүнд сорилттой тулгарсан ч Бурханы эсрэг нэг ч удаа гомдоллоогүй. Харин эцэст нь Бурхан  Иовын энэхүү үйлсийг агуугаар ивээсэн. Түүний дээр ЭЗЭНий авчирсан бүхэн нь Бурханы төлөвлөгөө байжээ (Иов 1:1-22, 2:1-10, 42:12-17).

Бурхан бидний сайн сайхны төлөө зовлонг бидэнд зөвшөөрдөг. Бурхан хайр өршөөлөөр дүүрэн Нэгэн тул тэрхүү зовлон шаналлыг ивээл ерөөлөөр дүүргэн өөрчилдөг.

(Евр.12:1-4иш.) Итгэгчид бид ХГ-нд гардаг Бурханы олон хүмүүс зовлон сорилт дүүрэн амьдралаараа өөрсдийн итгэлийг гэрчилснийг уншдаг. Тиймээс бидний амьдрал бүхэлдээ уралдаантай адил, гэж зүйрлэсэн. Уралдаанд гүйгчид нь уралдахад зохистой хувцасыг өмсөхгүй бол өөр төрлийн хувцас саад болдог шиг итгэгч бидний итгэлийн амьдралд саад болох олон зүйлс байдаг.

Эдгээр нь энэ ертөнцийн шалихгүй бас болоогүй нүгэлт, мөн цаашлан түрхэн зуурын таашаал ханамжууд юм. Энэ зүйлсийг амьдралаасаа авч хаяж, бариа уруу урагшлах нь чухал юм. Тэгэхгүй бол бид чигээрээ гүйж чадахгүй. Дэлхийн зүйлс биднийг унагадаг.

Паул “...тэнгэрийн сүр жавхлангийн өчүүхэн хэсгийг хүлээж авсан (2Кор 12:4) бөгөөд Бурханы нигүүлслээр Тэр бүхий л амьдарлынхаа турш гүйсээр, нэгэн өдөр диваажинд очиж, Христтэй нүүр тулан уулзах гэсэн өөрийн баттай шийдвэр дээр төвлөрч байжээ (2Тим 4:8, Илч 2:10, 22:4). 

Энэ бол бидэнд бүгдэд маань шаардлагатай шийдвэр юм. Бидний амьдарлын турш тохиолдох бүхий л төрлийн саад, сорилт, санаа зовнил, эд баялаг, бузар хүсэл зэрэг нь Эзэнд хандсан шийдвэрийг ганхуулах аюул, занал болдог (Марк 4-19, Лук 8:14).

Үүний эсрэг хамгийн хэрэгтэй зүйл бол ардахаа мартаж, ө.х завхарсан ертөнц болон хуучин нүгэлт амьдарлаа (Эх 19:17, 26, Лук 17:32) умартан, Христ доторх эцсийн авралын төлөө зүтгэн тэмүүлэх юм.”

(1Петр 4:1,12,13,16, 5:10) (2Петр 1:5-10, 2:21-24) (Ев12:1-13иш.) Энэ уралдааны гол шалгуур нь энэ ертөнцийн хавчлага зовлон, дарамт бэрхшээлийг тэнгэрлэгээр даван туулах нь юм. Энэ бол энэ ертөнц дэх насан туршийн итгэлийн шалгалт билээ. Уралдаанд тэвчээртэйгээр, өмнөхөө тэвчиж, тууштайгаар гүйх ёстой болдог.

“Еврей номыг бичигч биднийг амьдарлын уралдаанд оролцогчын хувьд Есүсийн замаар замнаж, улмаар Түүний байгаа тэнгэрийн улсын ивээлийг хүртэнэ гэдгээ мэдээсэй гэж хүсэж байгаа” тухай бичсэн байдаг

(Евр13:13иш.) “Иймээс буудлын гадна гарч Түүн уруу очицгооё”  гэсэн нь энэ үеийн Иудейн итгэгчдийн хувьд тэд өөрсдийн хуучин шашин, ёс заншил, хуучин амьдралаа орхих гэсэн утгатай байжээ. “ Хэрэв  хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг “ (Мк 8:34). Иймд Түүнийг доромжилсон доромжлолыг үүрээд буудлын гадна очих нь итгэгч хүний сонгох зам юм.

Аливаа уралдаанд нэг л хүн түрүүлж тэргүүн байранд ордог бол итгэгчдийн амьдралын уралдаанд түрүүлэгч гэж байдаггүй. Бид бүгдээрээ ялагч байх боломжтой нь энэ тэмцээний онцлог юм. Бидний очих бариа бол Мөнхийн Улс болой.

Үүнд хүрэхийн тулд Есүс уруу хараагаа чиглүүлэх нь чухал. Учир нь Христ бидний итгэлийг эхлүүлсэн бөгөөд бас дуусгагч нь юм. Тэр Өөрөө дараа нь ирэх алдрын төлөө бүхнийг тэвчсэн Нэгэн билээ.

(Фил 3:12иш.) Бид биднийг аварсан Бурханы бүх зорилгыг биелүүлэхийн тулд бариа уруу урагшилдаг. Христ юуны төлөө яах гэж ирсэн, юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд бид бариа уруу урагшилдаг.

(Фил.3:13) “Паул өөрийгөө гүйлтийн тэмцээнд оролцож буй тамирчин гэж төсөөлдөг (Ев12:1). Тэрээр өөрийнх нь амьдралд Христийн өгсөн зорилго буюу  Христтэй төгс нэгдмэл байдал, эцсийн аврал ба үхэгсдээс амьлуулагдах зэрэгт хүрэхийн тулд өөрийн бүх хүчийг дайчлан, хамаг анхаарлаа төвлөрүүлэн чармайж байлаа. Энэ бол Паулын амьдарлын чиг хандлага байсан юм.”[1]

(1Пт 3:17иш.)  Христэд итгэгч бид энэ дэлхий дээр хавчигдан зовох нь гарцаагүй юм. Гэхдээ бид мууг үйлдсэнийхээ төлөө биш харин сайныг үйлдсэнийхээ төлөө зовох нь зохистой юм. Бид мууг үйлдээд зовох тохиолдолд магтаал сайшаал байтугай харин ч ЭЗЭНий Ариун Нэрийг гутаасан гэм нүгэл нэмэх юм. Харин сайныг үйлдээд зовох нь ЭЗЭНийг алдаршуулсан гэрчлэл болох ба Бурханаас сайшаалыг авна.

(1Пт 5:10-11иш.)  Бурхан бол Хайр юм. Тиймд итгэгч бидний амьдралын нөхцөл байдал ямар байгаагаас үл шалтгаалан ЭЗЭН бидэнд хайр нигүүлслээ үзүүлж байдгыг бид үргэлж санах ёстой.
                 
                  Тунхаглал:
--Есүс ЭЗЭН бидэнд зовлон эдэлнэ гэдгийг маань урьдаас сануулсан тул бид итгэлээсээ болж хавчигдаж, зовлон эдэлхэд бэлэн байцгаая.
--Итгэгчид энэ амьдрал дээр зовлон эдлэх нь гарцаагүй тул эрэлхэгээр нүүр тулъяа.
--Зовлон нь янз бүрийн үүрэгтэй бөгөөд зорилготой байдгыг үргэлж саная.
--Бидний зовлон бол цаг зуурын ялихгүй зүйл тул шантрахгүй няцахгүй байцгаая.
--Зовлон дотор оо ч суралцацгааж, ЭЗЭНийг гэрчлэн алдаршуулцгаая.
--Үхэл амьдарлын зааг дээрхи хавчлага дунд ч итгэл ээ сахиж буй Христийн ахан дүүс нараасаа үлгэр аван зоригжицгооё.
--Бидний ЭЗЭН ялсан тул бид ч ялна, гэдэгтээ итгэлтэй байцгаая.
--ЭЗЭН дахин ирж, Өөрийн хаанчлалаа байгуулах үед бидний зовлон эцэс болно.                                                  Халлелүяа....


----------------------------------------------------------------
[1]Томас Хэйл, Шинэ гэрээний хэрэглээний тайлбар толь,  (УБ:МТӨС 2004он),282.







UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/