Thursday, May 26, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 24

III.   СУДАЛГААНЫ ХЭСЭГ.
 


Чуулганы нэр: ............................................... 
Нас......        хүйс.........      итгэсэн жил..........

1.  Таныхаар Есүс Христийн зовох шаардлагатай байсны шалтгаан нь юу вэ?
.............................................................................................................................
...........................................................................................................................
2.  Таныхаар Түүний зовлонгийн зорилго нь юу вэ?
...................................................................................................................................
...................................................................................................................................

3.  Дахин амилалтын баярын өмнөх зовлонгийн долоо хоногыг та хэрхэн сахидаг вэ?
а. Мацаг барилт
б. Үүрийн залбирал
в. Махан биеийн дур хүслээс татгалзах
г.Өөр бусад..........................................

4.  Та Христийн загалмайн зовлонг зүрх сэтгэлдээ гүнзгий хүлээн авч мэдэрсэн үү? (хэдэн удаа..........)
а.  Мэдрээгүй
б. Мэдэрсэн
в. Мэдэрсэн ч хүчтэй биш
г. Сайн санахгүй байна

5.  Түүний зовлонг та зүрхэндээ хүлээн авч мэдэрч байсан бол энэ нь таныг болон амьдралыг тань өөрчлөгдөхөөр нөлөөлсөн үү?
а. Нөлөөлсөн (үргэлжилсэн байдлаар)
б. Нөлөөлөөгүй
в. Нөлөөлсөн ч түр зуурынх байсан
г. Бусад..............................................

6.  Та Христийн зовлонг хуваалцаж чаддаг уу?
а.Чаддаг
б. Чаддаггүй
в. Одоогоор чадахгүй байгаа ч хойшид чадах хүсэлтэй байгаа
г. Бусад...................................


Судалгааг арван таван чуулганы тавин итгэгчээс авсан бөгөөд эндээс арван тав нь чуулгандаа ахлагч удирдагч нар байсан.


Судалгааны дүгнэлт:    Судалгаанаас харвал итгэгчид Есүс Христ энэ дэлхийд ямар зорилгын төлөө хүн болж ирсэн, ямар шалтгааны улмаас энэ дэлхийд зовлонтой амьдарч, загалмай дээр цовдлогдсон гэдгийг маш сайн мэддэг нь харагдсан.

Түүгээр ч барахгүй, ЭЗЭН Есүс өөрийнх нь амьдралыг хэрхэн өөрчилж байгааг хүн бүр амьдрал дээрээ мэдэрсэн байна.  Гэвч харамсалтай нь өнөөдөр олон итгэгчид энэхүү загалмайн зовлонгийн утга учрыг нь гүн гүнзгий ойлгож зүрхэндээ аваагүй,  зүгээр л мэдлэг болгоод орхисон юм болов уу?

Тэгээд энэхүү зовлонгийн ачаар л аврагдсан аа, одоо оршин амьдарч буйгаа мэддэггүй, талархалтайгаар болон хүндлэлтэйгээр дурсан санах нь ч ховор байгаа нь харагдсан. Зөвхөн дахин амилалтын баярын үеэр л Христийн зовлонг дурсан санаж, мацаг барин залбирч, махан биеийн хүслүүдээ хязгаарладаг юм байна.

Есүс зөвхөн тэрхэн мөчид л багахан зовсон юм шиг байдалтай амьдардаг. Харин энэхүү бидний буруу амьдарлын хэв маягийг Библи эрс шүүмжилж байна.



IV.   ЭЦЭСИЙН ДҮГНЭЛТ:

Би энэхүү судалгааны дипломын ажлынхаа эцэст, зовлонгийн талаархи ойлголтондоо үндсэн шинэчлэлийг хийсэн. Бие махбодын болон сэтгэлийн зовлон зүдгүүр нь энэ нүгэлт ертөнцийн хамгийн гол үндсэн шинж чанар, өнгө төрх юм. Энэ нь асар өргөн ойлголт ба олон янзын учир шалтгаантай, харагдах байдалтай.

Харин эдгээрийн дундаас Христэд итгэгчдийн зовлон зүдгүүр бол илүү явцуу, нарийн чимхлүүр ойлголт ба тэнгэрлэг утга агуулга болон үр өгөөжийн хувьд тэс ондоо, ялгарах онцлогтой билээ. Бидний зовлонг Библи “Загалмайн зовлон” гэж тодорхойлдог.

Хүн төрөлхтөн нүгэлт хүсэл, гэмт мөн чанарынхаа улмаас, үр өгөөжгүй, утга учиргүй зовлонд шаналдаг. Харин Есүсийн дагалдагчид бид Бурханы Хаанчлалын төлөө, Христийн сайн мэдээний төлөө, нүгэлт дэлхийгээс тусгаар ариун байж, зөвт байдлаа сахин хамгаалахын төлөө, гэмтнүүдийн ухаарч гэмшин аврагдахын төлөөх шаналал (элч Паул “төрөхийн өмнөх өвдөлт”), хавчлага гадуурхал дарамтыг тэнгэрлэгээр даван туулахын төлөөх тэмцэл зэрэг шалтгаантайгаар зовдог нь утга агуулгын хувьд тэс өөр ба үр өгөөж нь мөнхийн ашиг тустай байдаг нь бахархалтай.

Энэ бүгдийг зүрхнийхээ угаас ухаарснаар зовлон бэрхшээлээс шантарч зугтдаг биш, харин нүүр тулан тэмцдэг, даван туулж ялан дийлдэг болох нь бидний зорилго ба тэнгэрлэг Эцэгийн маань хүсэл юм.

                            2015 оны 05-р сарын 20
                                     Улаанбаатар







UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас...