б. Үйл явдалын дэс дараалал Сударт зөгнөгдсөний дагуу
өрнөх
Анхнаасаа Түүний хүний хорвоод мэндлэх үйл
явцын дэс дараалал, цаг хугацаа болон газар нутаг зэрэг нь бүгд Сударт
урьдчилан зөгнөгдсөний дагуу байсан нь маш тодорхойгоор бичигдэж үлдсэн. “Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр
дамжуулан айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун, онгон бүсгүй
хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануэл (орчуулбал бидэнтэй хамт буй
Бурхан)
гэж нэрлэнэ...” (Мт.1:22-23).
“Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн,
нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж
нэрлэнэ” (Иса.8:10).
“Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн
бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн
гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй” (Мик.5:2)
Тэрээр үйлчлэлдээ Судараас гажсан юуг ч хийгээгүй
ба харин ч үйлчлэлээр нь дамжин Сударын зөгнөлүүд гүйцэд биелэгдэхэд онцгой
анхаардаг байсан. ”Энэ нь эш үзүүлэгчээр
хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ”Би сургаалт зүйрлэлээр ам
нээнэ. Би... нууцлагдсан зүйлсийг хэлэх болно” гэсэн байна (Мт.13:35).
“Миний
хүмүүс ээ, миний сургамжийг сонс. Миний амнаас гарах үгийг чих тавин сонс. Би
сургаалт зүйрлэл ярин ам нээнэ. Би эртний нууц үгсийг дуудна” (Дуу.78:1, 2)
Тэр тусмаа үйлчлэлийнх нь эцэсийн зовлонт
төгсгөл ирэх үед ч үйл явдалын өрнөлийн нэг ч зүйл Сударын зөгнөлөөс зөрөхгүй
байхад Өөрөө хичээнгүйлэн санаа тавьж байлаа. Гетсемани цэцэрлэг дэх тэр нэг
аймшигт харанхуй шөнийн үйл явдалын цаад учир шалтгааныг Эзэн Өөрөө “Тэгэхэд
Есүс тэдэнд --Та нар энэ шөнө Надаас
болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж
бутарна” гэж бичигдсэн билээ... Тэгвэл
энэ нь болох ёстой
гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв... Есүс хурсан олонд... Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар
биелэгдэхийн тулд болов…” (Мт.26:31, 54-56), гэж тайлбарлаж байлаа.
“Илд
ээ, Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн
цэргийн Эзэн тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг
цохигтун...” (Зех.13:7)
Бүр цаашлан Түүнийг гучин мөнгөн зоосоор зарах,
тэрхүү орлогоор нь Ваарчны талбайг худалдан авах (Мт.27:9), /Сайн мэдээг бичсэн Матай нь Иеремиагийн
(Иер.32:6-9) зөгнөлөөс болон Зехариагийн (Зех.11:12, 13) зөгнөлүүдээс нийлүүлж, нэгтгэн хэлсэн бөгөөд ингэхдээ
тухайн үед өргөн хэрэглэдэг байсан заншлын дагуу илүү өндөр насалсан, илүү
алдар хүндтэй эш үзүүлэгчийнх нь л нэрийг дурдсан байна.
“Бялхам амь” судлал Библиэс /
“Би
тэдэнд “Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг
хэмжив. Эзэн надад “Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин
уруу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, Эзэний өргөөн дотор ваарчин
уруу чулуудав” (Зех.11:12, 13),
гадуур болон дотуур хувцасыг нь хуваан авах үйл явдал ч (Иох.19:24), “Учир нь намайг
ноход хүрээлжээ. Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар хөлийг
нэвт хатгасан. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж над уруу гөлрөн ширтдэг. Тэд
миний гадуур хувцасыг хоорондоо хувааж, миний дотуур хувцасны төлөө шоддог”
(Дуу.22:16-18),
мөн шаналант үхэлийн торгон мөчид ч цангасандаа биш,
харин Судар биелэхийн тулд цууг нэхэж уусан (Иох.19:28, 29) “Буруутгал
миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг найдан харсан
боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй. Тэд бас
надад миний хүнсэнд цөсийг, намайг цангахад уулгахаар цууг өгсөн” (Дуу.69:20, 21), зэрэг үйл явдал Сударт бичигдсэнтэй яв цав таардаг нь үнэхээр гайхалтай
юм.
Эцэст нь, Есүсийг үхсэн хойно нь ч Тэнгэрлэг
Эцэг Сударт зөгнөгдсөний дагуу үйл явц өрнөхөд анхаарч нөхцөл байдалыг удирдсан
нь, бидний Бурханы үнэмлэхүй сүр хүч, эрх мэдлийг гэрчилдэг. Сударын “Түүний нэг ч яс хугалагдахгүй” гэсэн нь биелэгдэхийн тулд
эдгээр нь болжээ. Тэд жадалсан хүн уруугаа харах болно”, гэж мөн өөр Сударт
хэлдэг.” (Иох.19:36, 37).
“Тэр түүний бүх ясыг хамгаалдаг. Тэднээс нэг нь ч
хугараагүй юм” (Дуу.34:20).
“Би нигүүлсэлийн гуйлтын Сунсийг Давидын гэр дээр,
Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг
харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан,
ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах
болно” (Зех.12:10).
Тэгэхлээр
Түүний ухамсартайгаар, тууштайгаар зовлон зүдгүүрийг үүрсэн нэг чухал шалтгаан болон зорилго нь Сударын эш үзүүллэгийг бүрэн төгс, алдаа мадаггүй биелүүлэх
үүрэг хариуцлагын улмаас юм гэдэг нь тодорхой харагдаж байна.
UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/
UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/