3) Сударыг биелүүлэхийн тулд
а.
Эвлэрлийн төгс тахил болох
Христийн зовлонгийн нэг, магадгүй хамгийн чухал шалтгаан
болон зорилго нь Сударыг биелүүлэх нь юм. Христийн үеийн Израиль дахь Судар нь
Хуучин гэрээ бөгөөд, Хуучин гэрээний цөм нь Мосегийн хуулийн номууд юм. Хуулийн
нэн чухал гол заалтууд нь тахил өргөлийн хуулиуд билээ.
Израильчууд ууган хүүгээ золихын тулд, Бурхантай
эвлэрэхийн тулд, гэмийн уучлалд зориулж, гэх мэт олон зорилгоор тахил өргөдөг
байсан. Гэхдээ энд анхаарах нэг зүйл нь хүнийг өргөл тахил болгохыг хуульчлан
хориглоод (Лев.20:2-4,
Дх.18:9-10),
хэрвээ ийм тохиолдол гарвал, тухайн хүнийг тавин шекел мөнгөөр золин (Лев.27:1-8) чөлөөлөх тухай заасан байдаг.
Гэтэл энэ хориг болон заалт нь Есүсийн хувьд огт
эсрэгээрээ эргэсэн нь тун гайхмаар юм. Хэрвээ үйл явдлыг хөндлөнгөөс торгон
ажиглаж, сүнслэг үнэлэлт дүгнэлт өгөх хэн нэгэн байсан бол (мэдээж байсан нь тодорхой), яав ч энэ хүн Бурханаар хараагджээ (жигшигдсэн, үзэн ядагдсан, орхигдсон, шийтгэгдсэн), гэдэг дүгнэлтэнд хүрэх нь зайлшгүй байлаа.
Ядаж байхад Түүнийг цаазлахдаа загалмай дээр хадах шийдвэр гаргасан нь
хуульд заасан “модон дээр өлгөгдсөн хүн
бол Бурханаар хараагдсан болой” (Дх.21:23) гэсэн заалтын биелэл болсон нь, дээрхи дүгнэлтийг улам
баталгаажуулах мэт. Тэрээр Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч “Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор
Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн
тулд Би ирсэн ” (Мт.5:17)
гэж тунхаглаж байлаа.
Бурханы ард түмэн гэмийн уучлалыг авч, Эзэн Бурхантайгаа
төгс эвлэрсэн байхын тулд төгс тахил хэрэгтэй байлаа. Тодорхой мөчлөг бүрт
өргөдөг малын тахил нь төгс эвлэрүүлэл болж чадаагүйг Израильчуудын түүх
харуулдаг.
Тэгэхлээр Бурхан нүгэлт
дэлхий дээр нүгэлгүй ариун Хүүгээ мэндлүүлсэн бас нэг, магадгүй хамгийн чухал,
учир шалтгаан ба зорилго нь хуулийн дагуух төгс тахилыг өргөж, ард түмэнтэйгээ
эвлэрэх нь юм.
Үүнийг тэнгэр элч Габриел ”...Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна...” (Мт.1:21), баптист Иохан “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун “ (Иох.1:29), гэж маш тодорхой тайлбарласан бол, Хуучин гэрээнд Исаакийг тахил болгон өргөхөөр явж байсан Абрахам “...Бурхан Өөрийгөө хургаар хангана” (Эх.22:8), гэж гайхалтайгаар зөгнөн тунхагласан юм.
Үүнийг тэнгэр элч Габриел ”...Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна...” (Мт.1:21), баптист Иохан “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун “ (Иох.1:29), гэж маш тодорхой тайлбарласан бол, Хуучин гэрээнд Исаакийг тахил болгон өргөхөөр явж байсан Абрахам “...Бурхан Өөрийгөө хургаар хангана” (Эх.22:8), гэж гайхалтайгаар зөгнөн тунхагласан юм.
Гэм нүгэлтний өмнөөс огт гэм
нүгэлгүй өөр хэн нэгэн нь цусаа урсгаж, амиа өргөх нь хүмүүний өнцөгөөс бол яав
ч байж боломгүй мунхаглал юм. Харин бидний Эзэн Бурханы ариун төгс зүрх сэтгэл
дэх “хайрын шүүлт болон шийдэл” нь энэ байсан юм.
“Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн
мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний
мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм... Яагаад гэвэл
Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс
илүү хүчирхэг ” (1Ко.1:21, 25).
Ийм гайхалтай тэнгэрлэг авралын арга замыг бодож төлөвлөөд, түүнийгээ Өөрийн биеэр төгс гүйцэлдүүлэхийн тулд аймшигт зовлонг эдэлсэн, бидний Эзэн Есүс Христ алдарших болтугай.
UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/