II.АГУУЛГА
1. Үг судлал
“ Зовлон” гэдэг үг ямар утгатай вэ?
Еврейгээр,“ynI[`oniy {on-ee'}, baeK. ke'eb {keh-abe'}”.Грекээр, “pascho, pathema, agony”. Англиар,“passion, affliction, suffering”. Эдгээр үгс нь “гай зовлон, уйтгар гуниг, шаналал, өвчин зовиур, тарчлал, ганцаар тарчлах”гэсэн утгуудыг илэрхийлдэг.
“Passion” гэдэг үг нь хамгийн багадаа“ үүрэг хариуцлагын төлөөх чармайлт, Есүс
Христйин зовлон” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ үг нь “зовлон” гэсэн Латин үгнээс гаралтай ажээ. Тиймээс ч энэ үгийг өөр ямар
нэг утга агуулга бүхий хүмүүний зовлонд огт хэрэглэдэггүй. Зөвхөн Библийн түүх,
Сайн мэдээний гэрчлэлтэй холбоотойгоор хэрэглэдэг юм байна.
Я. Цэвэл “Монгол
хэлний тайлбар толь”-д “зовлон- гэдэг
нь ямар нэгэн шалтгаанаар тохиолдсон бие, сэтгэлийн зүдүүр шаналгаа, гаслан
зовлон, зовлон гамшиг” гэх мэтчилэн тайлбарлажээ.
2. Христийн зовлон гэж юу вэ?
А. Хуучин гэрээнд Христийн зовлонгийн талаар юу
өгүүлдэг вэ?
Зовлон нь гэмийн шийтгэлийн нэг хэсэг юм. Хүн гэм нүгэл үйлдсэнээр энэ
дэлхийд зовлон зүдгүүр ирсэн. Гэмээс үхэл ноёрхсон, гэдэг нь Библийн ч илчлэлт,
бас хүн төрөлхтөний нийтлэг ойлголт юм.
“Христитгэлийн шашин бол
итгэгчидийн амьдралыг хүнд хэцүү байдал, зовлон зүдгүүрээс ангид мэт
харагдуулдаг хийсвэрлэл бус, харин ч хүмүүн төрөлхтний мөн чанар ба хувь заяа
болсон зовлон зүдгүүрийг, Христийн бодгаль болон авралын ажлын талаарх Библийн
илчлэлтийн гол сэдэвтэй уялдуулж холбож өгдөг.”[1].
(Эх3:15)-д “...тэр
эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно...” гэсэн
байдаг. Үүнийг хамгийн анхны сайн мэдээний зөн гэх бөгөөд Есүсийн загалмайд
хадагдахыг зөгнөсөн гэж үздэг.
Хуучин гэрээнд эш үзүүлэгч Исаиа Христийн зовлонгийн талаар маш тодорхой зураглан өгүүлдэг.
Хуучин гэрээнд эш үзүүлэгч Исаиа Христийн зовлонгийн талаар маш тодорхой зураглан өгүүлдэг.
“Эш үзүүлэгч Исаиагийн мэдээнд “зарц”
чухал байр суурь эзэлж байсан. Түүнчлэн хүн төрөлхтөний төлөөх Бурханы авралын
үйлсийг “Эзэний зарц”-ын хийх ажил
гэж тодорхойлсон байдаг. Исаиагийн зарцын дуунуудад (Ис42:1-4, 49:1-6, 50:4-9, 52:13-53:12) “Зарц” асар
их зовлон эдэлж буй тухай өгүүлдэг бөгөөд энэ нь төгс хүчит Хаан буюу Мессиаг
хүлээж буй байдалтай нийцэхгүй мэт харагддаг. Гэвч яг энэ зүйлийг анхны Христэд
итгэгчид Есүсийн амьдарлаас олж харсан юм.”[2]
Өөрөөр хэлбэл Исаиагийн эш үзүүллэг дэх “Зовлонт
зарц” хэн байсан нь тухайн үед Иудейчүүдийн хувьд тодорхойгүй байсан гэж
үзэж болох юм. Учир нь тэд яг л Давид, Соломон мэт, "төгс хүчит хаан"-ыг хүлээж
байлаа.
Иудейчүүд Есүсийг өөрсдийнх нь хүлээж байсан Мессиа гэж итгээгүй бөгөөд (Иох 12:38) Мессиаг зовлон эдэлж, алуулна гэж бодоогүй. Харин Есүс тэрхүү Мессиа мөн байсан бөгөөд зовлон эдэлж, үхлийг амссанаараа хүн төрөлхтний гэмийн шийтгэлийг Өөр дээрээ авсан билээ.
“Исаиагийн дуунуудад гардаг Зарц нь “зүрх
алдрахгүй, бяцрахгүй “ (42:4), “Тэр
Бурханаас татгалзсангүй, гэдрэг ухарсангүй...
“ (50:5) гэсэн байх агаад энэ зарц бусдын буруугаас болж зовлон эдэлж
байгаа тухай гардаг (53:3-5). Зарцын эдлэж байгаа зовлонг зөгнөсөн нь Есүсийн
нас барахад болсон үйл явдалтай яв цав таардаг. Эдгээр багцлал нь Есүсийг
Хуучин гэрээний найдлага болсон Мессиа мөн гэж үзэх болсон Христийнхний
ойлголтод жинтэй нөлөөлсөн.”[3]
Энд маш тодорхой гарч буй зүйл нь “Түүнийг няцалж өвтгөх нь Эзэний таалал байв”.
Есүс зовлон эдлэх болно гэж эш үзүүлэгдсэн энэ үед ч Тэрээр Өөрийн гэм буруугаас
зовлон эдлэх бус, харин гэмт хүн төрөлхтний төлөө байх агаад Бурхан үүнийг хүсч
байсан юм. Есүс “...Миний хүслээр биш,
Таны хүслээр болог...
“ (Мат26:39) хэмээн залбирсан бөгөөд Хуучин гэрээний зөгнөлөөс болон Шинэ
гэрээний биелэлтээс Христ зовлон эдлэх болсон нь санамсаргүй хэрэг биш ба
урьдаас тогтоогдсон Бурханы үйлс байсан нь харагддаг.
(Иса.53)-д тэрхүү Зовлон эдлэх Зарцыг дараах байдлаар илэрхийлсэн бөгөөд Есүсийн амьдралд биелэлээ олсон.
Түүнд хэлбэр дүрс,
цог жавхлан байхгүй (Иса. 53:2, Лк. 22:24-30).
Түүнд бидний анхаарлыг
татахуйц дүр төрх байхгүй (Иса. 53:2, Лк. 22:24-30).
Тэр үзэн ядагдаж,
хүмүүсээр орхигдоно (Иса. 53:3, Мт. 26:57)
Тэр уй гашууны хүн
бөгөөд өвчин зовлонг мэдэх болно.
Хүмүүс Түүнийг
Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодох болно.
Тэр хүмүүний
нүглийн төлөө хатгагдан, бяцрах болно.
Тэр тамлагдан зовох
боловч амаа нээхгүй.
Хавчлага, шүүх
Түүнийг авч явах болно.
Тэрээр сэтгэлийн
шаналлыг эдлэх болно.
Тэр Өөрийн амийг
үхэл рүү асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон
Тэр олны нүглийг
Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирах болно (Иса. 53:12, Лук 23:34).
[1]Брюс
Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар
хот:МТӨС, 2005он), 106.
[2]
Жон.Дрэйн. “Хуучин Гэрээг Танилцуулахуйд”
Улаанбаатар: МТӨС, 2006, 383-384.
[3]Жон.Дрэйн.
“Хуучин Гэрээг Танилцуулахуйд” Улаанбаатар:
МТӨС, 2006, 209.
UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/