1) Есүс Христийн нэрийн төлөө
2) Загалмайн Сайн
Мэдээний төлөө
3) Бурханы Хаанчлалын
төлөө
4) Сайныг үйлдсэнийхээ
төлөө
5) Бидний өөрсдийн төлөвшил, ариуслын төлөө гэх зэрэг учир
шалтгаан ба зорилгыг Библи гаргаж тавьдаг.
1.
1) Есүс Христийн нэрийн төлөө
“Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг
зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!” (Мт.5:11).
“Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг
хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр
хүн түүнийгээ олно”(Мт.16:25).
“Миний Нэрийн төлөө өөрийн гэр
орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа
орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно” (Мт.19:29).
“Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг
үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт
та нар ерөөлтэй еэ! ” (Лк.6:22) гэж Эзэн Өөрийг нь дагагч хүмүүс, Өөрийнх нь Нэрийг
үүрч амьдрах ёстойг, улмаар тэрхүү Нэрээсээ болж хавчигдан гадуурхагдах
дуудлагатайг зөгнөсөн.
“Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол,
гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс
байна, тэр үед хүчтэй байдаг” (2Ко.12:10).
“Гэвч миний хувьд ололт байсан бүх
юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов” (Флп.3:7).
“Христийн төлөөх буруутгал нь
Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж
байлаа”(Евр.11:26).
“Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий
болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий хаанд ч юмуу” (1Пт.2:13).
“Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч
авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ” (3Иох.1:7), гэж Христийн үнэнч дагалдагчид гэрчилсэн байдаг.
Эндээс бид юуг ойлгох ёстой вэ? гэхлээр биднийг үнээр (Христийн цусаар) худалдан авсан, гэдгийг мэдэх
хэрэгтэй.
Хүн төрөлхтөн өөрсдийн нэрээр
бахархаж, тэрхүү нэрийнхээ төлөө зүтгэж, өөрийн нэрийг нандигнан амьдардаг.
Монгол ардын үгэнд “Нэр хугархаар яс хугар...” гэдэг. Эндээс сэвтээгүй ариун
нэр төр бол хүмүүний оршин тогтнолын маш чухал, үнэ цэнэтэй тулгуур болохыг
харж болно.
Тэгвэл бид үүнээс ч илүүгээр биднийг
Өөрийн цусаар худалдан авсан Христийн Ариун Нэрийг үүрч, Ариун байдлаар нь
алдаршуулах тэнгэрлэг үүрэг хариуцлагатайгаа ойлгож, гүнээ ухамсарлах ёстой юм.
Гэхдээ энэ тэнгэрлэг дуудлага маань биднийг хавчлага зовлон, саад бэрхшээл,
харанхуйн хүчний хатуу ширүүн эсэргүүцэлийн бай болгодог.
2.
2) Загалмайн Сайн Мэдээний төлөө
“...Хэн Миний төлөө болон Сайн
мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн
газраа орхино” (Мк.10:29).
“Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад
гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг,.. авралд хүргэх Бурханы хүч мөн”(Ром.1:16).
“...Христийн сайн мэдээнд ямарч саад
тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг”
(1Ко.9:12).
“Учир нь хэрэв би сайн мэдээг
тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг.
Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог” (1Ко.9:16).
“Би сайн мэдээний хамсаатан болохын
тулд сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг”(1Ко.9:23).
“Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн
мэдээнд зохистойгоор авч явагтун” (Флп.1:27).
“Харин
сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус,
харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм” (1Тс.2:4).
Загалмайн Сайн Мэдээ нь хүн төрөлхтөний авралын цорын
ганц гарц зам юм. Бид
энэхүү Сайн Мэдээг бүх үндэстэнд тунхаглах үүрэгтэй. Хачирхалтай нь ийм
тэнгэрлэг, төгс Сайн Мэдээг зарлан тунхаглах үйл явц асар их саад тотгор,
эсэргүүцэлтэй тулж, энэхүү үйлчлэлийг хийгчдэд хавчлага зовлон, сорилт
бэрхшээлийг учруулдаг нь Библийн болон түүхийн нэгэн үнэн юм.
Бүх
элч нар (Христийн 12 дагалдагч) Сайн Мэдээний төлөө хавчигдан зовж, 11 нь зүй бусаар алуулсан ба өөрийн үхлээр
үхсэн Иохан ч цөлөгдөн зовж байлаа. Бас чуулганы түүхэн дэх бүхий л Сайн
Мэдээний элч нар саад тотгоргүй, амар тайвнаар энэхүү үйлчлэлээ хэрэгжүүлсэн
нэг ч тохиолдол одоогоор би олж уншаагүй.
Энэ нь, хүний ертөнцийг одоохондоо захирч буй чөтгөрийн хүчний эсрэг, түүний эрхшээлд байгаа үй олны амийн төлөөх хатуу ширүүн тэнгэрлэг тулаан учир ийм их гарз хохирол, золиослолыг шаарддаг байна.
Энэ нь, хүний ертөнцийг одоохондоо захирч буй чөтгөрийн хүчний эсрэг, түүний эрхшээлд байгаа үй олны амийн төлөөх хатуу ширүүн тэнгэрлэг тулаан учир ийм их гарз хохирол, золиослолыг шаарддаг байна.
UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/