Sunday, February 28, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 18



1.                                                    4)  Чуулганы үйлчлэлийн хүрээнд

“Бага зэргийн мунхаглал дотор минь намайг тэвчихийг хүсье. Намайг хүлцэн тэвчээрэй. Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан. Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ руу хандсан цэвэр, энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна”(2Ко.11:1-3).

“Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг албадсан шүү дээ. Үнэндээ би та нараар магтуулах ёстой байсан юм. Хэдийгээр би юу ч биш боловч хамгийн эрхэм элч нараас юугаараа ч дутахгүй... Би та нарын юмсыг бус. Харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой. Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу? Тийм болог би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ?...  Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийн бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна.Хайрт хүмүүсээ, энэ бүгд та нарыг байгуулахын тулд юм. Би та нар уруу очих үед та нарыг хүссэнээрээ хараагүй, та нар намайг хүссэнээрээ хараагүй байх вий гэхээс айж байна. (2Ко.12:11-21)

“Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна. Ах дүү нараа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа... Та нар надад ямарч муу юм хийгээгүй.. .Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдлэж байна” (Гал.4:11-12, 19).
“Одоо би та нарын төлөө зовохдоо баярлаж байна. Бм махан биедээ Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлон дотор юу дутагдаж буйг нөхдөг” (Кол.1:24). 

“Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун. Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй. Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй. Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой. Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө. Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай. Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй. Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ”  (2Тм.2:1-10) гэх зэргээр Элч Паул, шинэхэн Христийн чуулганы төлөвшил, ариун байдал, үнэнч хувиршгүй тууштай замналын төлөө шаналж, зовж байгаагаа гэрчилсэн байдаг. Чуулганыхаа хөгжил цэцэглэлтэнд болон Сайн мэдээний илгээлтийн үйлчлэлийн үр өгөөжид санаа тавьдаггүй, итгэгчдийнхээ дундах хайрын халуун дулаан уур амьсгал, хувь итгэгч нэг бүрийнхээ Христчин төлөвшил, ариун байдал, үнэнч итгэлийн төлөө шаналдаггүй, залбирдаггүй, арга замуудыг төлөвлөдөггүй, үр дүнг хайдаггүй сүнслэг удирдагч огт байхгүй.     
Энэ бол бидний үүрэх ёстой бас нэг загалмай юм.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Sunday, February 14, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 17



1.                2)  Гэр бүлийн болон хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээлэл дунд

Миний таньдаг олон итгэгчдийн итгэлийн гэрчлэлд, Христитгэлээс нь болсон  гэр бүлийн хүрээний маргаан зөрчил, хавчлага дарамт томоохон байр суурь эзэлдэг. Ялангуяа монгол итгэгчдийн хувьд энэ нь нийтийг хамарсан үзэгдэл байсан ба одоо ч мэр сэр байдаг. Учир нь монголчууд төвдийн шарын шашныг уламжлалт сүсэг бишрэл гэж үздэгтэй холбоотой. 

“Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно. Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн биш. Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш” (Мт.10:35-38)


“Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа. Хэн нэг нь Түүнд, хараач, эх дүү нар тань Таньтай ярилцахаар гадаа зогсож байна гэхэд, Есүс хариуд нь, хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? Гээд Өөрийн шавь нарын зүг гараа сунгаад, харагтун эд бол Миний эх болоод ах дүүс. Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч дүүс мөн гэж айлдав” (Мт.12:46-50).  


“Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье. Учир нь одооноос нэг өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хуваагдана. Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж, тэд хуваагдах болно” (Лк.12:51-54).
 Дээрхи ишлэлүүд шинэхэн итгэсэн болон анхлан Библи уншиж буй хүмүүст ойлгож хүлээн авахад нэн хүнд агуулгатай. Гэхдээ эдгээр нь Хуучин гэрээний арван хуулийн хамгийн эхний дөрвөн тушаалын Шинэ гэрээний хувилбар бөгөөд ямар ч сайн эцэг эх болон гэр бүлийнхэн бидэнд авралын цагаатгалыг, мөнх амийг өгөхгүйг сануулсан чухал сануулга юм.  
2.                   
                        3) Нийгмийн бусад харилцаанд
             
“... Харин Ариун Сүнсээр  дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад, харагтун тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв. Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч, түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа. Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв. Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар, Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд нойрсов” (Үйл.7:54-60). 
       Энэ нь Христэд  итгэгчдийн хамгийн анхны нийгмээс авсан хавчлага дарамтын талаархи мэдээ баримт юм. Итгэгчид хаа явсан газраа соён гэгээрүүлж, сайныг үйлдэн, тэнгэрлэг үлгэр дууриал болдог боловч  харамсалтай нь үргэлж хардалт, басамжлал, хавчлага доромжлолыг амсдаг нь Библид ч, бас түүхийн бүхий л цаг үед ч, яг одооны иргэншсэн эринд ч өрнөдөг бодит үйл явц юм.
2000-2010 оны хооронд дэлхий даяар 1 сая 93 мянга гаруй итгэгчид, зөвхөн итгэл үнэмшлийнхээ улмаас харгис халдлагад өртөн амь үрэгдсэн байна. Сүүлийн 5 н жилийн үйл явдалын өрнөлөөс харахад өмнөхөөс хэд дахин давсан тоо гарахаар байгааг бид мэднэ. Тиймээс ч саяхан НҮБ-с дэлхийн ард түмнүүд, төр засгуудад тунхаглал гаргасан. Агуулга нь, дэлхий даяар итгэл үнэмшлийнхээ төлөө хавчигдан, бүр амь насаараа ч хохирч буй Христэд итгэгчдийг хамгаалах, хавчин гадуурхахгүй байх тухай юм.  

“Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг мэдэгтүн... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно” (Иох.15:18, 20).

“... Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа (Үйл.5:40-41).


“Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор, зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор, цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор, үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ , алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг боловч үнэнч, цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, гутрангүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн” (2Ко.6:3-10).


“Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа” (2Ко.11:24-26).  

“Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн, байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ”(Евр.11:36-38). 


“Боолчууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн төдийгүй, бас шударга бус авирлагч эздэдээ ч захирагд. Учир нь хэрэв хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь тааллыг олдог” (1Пт.2:18-19), зэрэг бичээсүүд, нийгмийн хавчлага нь итгэгчдийн дуудлагын, тэнгэрлэг шинэ хувь заяаны бас нэг салшгүй үзэгдэл болохыг заадаг. 






 UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Friday, February 5, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 16



Б.  Христэд итгэгчдийн амьдралд загалмай үүрэх нь хэрхэн илэрдэг вэ?

1) Дотоод зүрх сэтгэлийн зөрчил тэмцэл байдлаар
2) Гэр бүлийн болон хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээлэл дунд
3) Нийгмийн бусад харилцаанд
4) Чуулганы үйлчлэлийн хүрээнд
1.                   
                  1)  Дотоод зүрх сэтгэлийн зөрчил тэмцэл байдлаар

          Дотоод зүрх сэтгэлдээ хоёр хуваагдаж, нэг талаас Ариун Сүнсний ятгалга, нөгөө талаас махан биеийн хүсэл ба ертөнцийн уруу татлагын зөрчил тэмцэлийг мэдэрч шаналж, тэмцэж үзээгүй итгэгч гэж байхгүй байх. Хэрвээ тэгж үзээгүй хүн байгаа бол дахин төрөөгүй буюу аврагдаагүй хүн гэхэд болно.

Үүнийг Есүс “...Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй,... махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой... чи дээрээс төрөх ёстой... Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хаашаа оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг ” (Иох.3:3-8), гэж тайлбарласан.

    Христэд итгэсэн хүн бүр хатуу ширүүн сүнслэг дайны талбарт тулалдах дайчны дуудлагыг авдаг. Энэ тулаан юуны түрүүнд итгэгчийн өөрийнх нь дотоод зүрх сэтгэл, оюун санааны талбарт өрнөдөг.

Олон хүн энэ тулааны хатуу ширүүнээс шантран зайлсхийдэг бол харин Библи “Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс” (Еф.4:21-24), гэж тушаадаг.

“Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой... махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм... Энэ нь Бурханы хуульд захирагддаггүй... Махан бие дотор байгсад Бурханд таалагдаж чадахгүй... Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна (Ром.8:6-9)

“Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдгийг бид мэднэ... бид өөрсдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядан хүлээдэг ( Ром.8:22-23)

“Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж, Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун”(Ром.12:2).
“Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг... та нараас би гуйя”   (1Пт.2:11) 

“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм... Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр,энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм ” (Гал.5:16-23) 

“Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм” (1Тм.1:5)
“Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн” ( 2Тм.2:22)

“Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж... Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай” (Иак.1:14-15, 21) 

“Хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрлөхийнх бөгөөд чөтгөрийнх юм.. Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж”  (Иак.3:14-17) 

“Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь. Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун”  (1Пт.1:13-15) 

“Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог” (1Иох.2:15-17), гэх зэрэг Шинэ гэрээний бичээсүүд итгэгчдийн дотоод зүрх сэтгэл рүү өнгийж, тэрхүү орон зайд шүүлтийг явуулан бузар муугаас цэвэрлэдэг.

              Эдгээрээс, өөрийгөө өөрчлөх нь Христ доторхи бидний хамгийн нэн тэргүүний бас хамгийн чухал зорилго байх ёстойг Библи анхааруулж байгаа нь харагдана.  Гэхдээ энэхүү өөрчлөлт тийм ч таатай, бас амархан биш гэдгийг энэ замаар алхаж буй хүн бүр мэднэ. 

Тиймээс ч Эзэн “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно” (Иох.12:24-25), гэж тушаадаг.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/