1. 2)
Гэр бүлийн болон хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээлэл
дунд
Миний таньдаг олон итгэгчдийн итгэлийн гэрчлэлд,
Христитгэлээс нь болсон гэр бүлийн
хүрээний маргаан зөрчил, хавчлага дарамт томоохон байр суурь эзэлдэг. Ялангуяа
монгол итгэгчдийн хувьд энэ нь нийтийг хамарсан үзэгдэл байсан ба одоо ч мэр
сэр байдаг. Учир нь монголчууд төвдийн шарын шашныг уламжлалт сүсэг бишрэл гэж
үздэгтэй холбоотой.
“Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг
хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь
болно. Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой
нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд
зохистой нэгэн биш. Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд
зохистой нэгэн биш” (Мт.10:35-38)
“Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй
ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа. Хэн нэг нь Түүнд, хараач, эх дүү нар
тань Таньтай ярилцахаар гадаа зогсож байна гэхэд, Есүс хариуд нь, хэн Миний эх,
хэн Миний дүү нар юм бэ? Гээд Өөрийн шавь нарын зүг гараа сунгаад, харагтун эд
бол Миний эх болоод ах дүүс. Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн
боловч Миний эх, ах эгч дүүс мөн гэж айлдав” (Мт.12:46-50).
“Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж
бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье. Учир нь одооноос нэг
өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж
хуваагдана. Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь
эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж, тэд
хуваагдах болно” (Лк.12:51-54).
Дээрхи ишлэлүүд шинэхэн итгэсэн болон анхлан Библи уншиж буй хүмүүст ойлгож
хүлээн авахад нэн хүнд агуулгатай. Гэхдээ эдгээр нь Хуучин гэрээний арван
хуулийн хамгийн эхний дөрвөн тушаалын Шинэ гэрээний хувилбар бөгөөд ямар ч сайн
эцэг эх болон гэр бүлийнхэн бидэнд авралын цагаатгалыг, мөнх амийг өгөхгүйг
сануулсан чухал сануулга юм.
2.
3) Нийгмийн бусад харилцаанд
“... Харин Ариун
Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн
Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,
харагтун тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг
би харж байна гэж хэлэв. Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу
зэрэг ухасхийн дайрч, түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж
гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа. Тэд Стефан уруу чулуу
шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн
аваарай гэв. Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар, Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд
шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд нойрсов” (Үйл.7:54-60).
Энэ нь Христэд итгэгчдийн хамгийн анхны нийгмээс авсан хавчлага дарамтын талаархи мэдээ баримт юм. Итгэгчид хаа явсан газраа соён гэгээрүүлж, сайныг үйлдэн, тэнгэрлэг үлгэр дууриал болдог боловч харамсалтай нь үргэлж хардалт, басамжлал, хавчлага доромжлолыг амсдаг нь Библид ч, бас түүхийн бүхий л цаг үед ч, яг одооны иргэншсэн эринд ч өрнөдөг бодит үйл явц юм.
Энэ нь Христэд итгэгчдийн хамгийн анхны нийгмээс авсан хавчлага дарамтын талаархи мэдээ баримт юм. Итгэгчид хаа явсан газраа соён гэгээрүүлж, сайныг үйлдэн, тэнгэрлэг үлгэр дууриал болдог боловч харамсалтай нь үргэлж хардалт, басамжлал, хавчлага доромжлолыг амсдаг нь Библид ч, бас түүхийн бүхий л цаг үед ч, яг одооны иргэншсэн эринд ч өрнөдөг бодит үйл явц юм.
2000-2010 оны хооронд дэлхий даяар 1 сая 93 мянга гаруй
итгэгчид, зөвхөн итгэл үнэмшлийнхээ улмаас харгис халдлагад өртөн амь үрэгдсэн
байна. Сүүлийн 5 н жилийн үйл явдалын өрнөлөөс харахад өмнөхөөс хэд дахин
давсан тоо гарахаар байгааг бид мэднэ. Тиймээс ч саяхан НҮБ-с дэлхийн ард
түмнүүд, төр засгуудад тунхаглал гаргасан. Агуулга нь, дэлхий даяар итгэл
үнэмшлийнхээ төлөө хавчигдан, бүр амь насаараа ч хохирч буй Христэд итгэгчдийг
хамгаалах, хавчин гадуурхахгүй байх тухай юм.
“Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал,
та нараас өмнө Намайг үзэн ядсаныг мэдэгтүн... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та
нарыг бас хавчих болно” (Иох.15:18, 20).
“... Тэд элч нарыг дуудан оруулж
ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.
Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо
баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа (Үйл.5:40-41).
“Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад
тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор
баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор, зодуур, шорон,
үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор, цэвэр байдал,
мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор, үнэний үг болон
Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ , алдар
хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг
боловч үнэнч, цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид
амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, гутрангүй юм шиг боловч бүгдийг
эзэмшигчид мөн” (2Ко.6:3-10).
“Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг
саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа
би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа” (2Ко.11:24-26).
“Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас
гинжлэгдэн, хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн,
илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад
үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн, байлаа. Тэдний
хувьд дэлхий зохисгүй байжээ”(Евр.11:36-38).
“Боолчууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн
төдийгүй, бас шударга бус авирлагч эздэдээ ч захирагд. Учир нь хэрэв хүн
шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь
тааллыг олдог” (1Пт.2:18-19), зэрэг
бичээсүүд, нийгмийн хавчлага нь итгэгчдийн дуудлагын, тэнгэрлэг шинэ хувь
заяаны бас нэг салшгүй үзэгдэл болохыг заадаг.
UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/
UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/