Sunday, February 28, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 18



1.                                                    4)  Чуулганы үйлчлэлийн хүрээнд

“Бага зэргийн мунхаглал дотор минь намайг тэвчихийг хүсье. Намайг хүлцэн тэвчээрэй. Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан. Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ руу хандсан цэвэр, энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна”(2Ко.11:1-3).

“Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг албадсан шүү дээ. Үнэндээ би та нараар магтуулах ёстой байсан юм. Хэдийгээр би юу ч биш боловч хамгийн эрхэм элч нараас юугаараа ч дутахгүй... Би та нарын юмсыг бус. Харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой. Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу? Тийм болог би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ?...  Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийн бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна.Хайрт хүмүүсээ, энэ бүгд та нарыг байгуулахын тулд юм. Би та нар уруу очих үед та нарыг хүссэнээрээ хараагүй, та нар намайг хүссэнээрээ хараагүй байх вий гэхээс айж байна. (2Ко.12:11-21)

“Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна. Ах дүү нараа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа... Та нар надад ямарч муу юм хийгээгүй.. .Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдлэж байна” (Гал.4:11-12, 19).
“Одоо би та нарын төлөө зовохдоо баярлаж байна. Бм махан биедээ Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлон дотор юу дутагдаж буйг нөхдөг” (Кол.1:24). 

“Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун. Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй. Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй. Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой. Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө. Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай. Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй. Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ”  (2Тм.2:1-10) гэх зэргээр Элч Паул, шинэхэн Христийн чуулганы төлөвшил, ариун байдал, үнэнч хувиршгүй тууштай замналын төлөө шаналж, зовж байгаагаа гэрчилсэн байдаг. Чуулганыхаа хөгжил цэцэглэлтэнд болон Сайн мэдээний илгээлтийн үйлчлэлийн үр өгөөжид санаа тавьдаггүй, итгэгчдийнхээ дундах хайрын халуун дулаан уур амьсгал, хувь итгэгч нэг бүрийнхээ Христчин төлөвшил, ариун байдал, үнэнч итгэлийн төлөө шаналдаггүй, залбирдаггүй, арга замуудыг төлөвлөдөггүй, үр дүнг хайдаггүй сүнслэг удирдагч огт байхгүй.     
Энэ бол бидний үүрэх ёстой бас нэг загалмай юм.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/