Wednesday, April 20, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 21



       2) Загалмайгаа үүрэх нь  (Дагалдагчийн зовлон)

Хэрвээ та өмнө тодорхойлж, зааглаж ялгасны дагуу үнэхээр Загалмайн замаар алхаж, үүнийхээ улмаас зовлон бэрхшээлтэй  тулгарч байвал зовлонтойдоо баярла, гэж Библи хэлдэг.  
“Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир тэд тайвшрал авах болно... Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно... Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!(Мт.5:3-4, 6, 10-12)           


“Түүгээр ч барахгүй, мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг”(Ром.5:3-4)   

“Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар тунгаагдах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм”(1Пт.1:6-7)     


“Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгээр баярлах юм. Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдэвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог... Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул” (1Пт.4:13-14 , 16)  


”Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг. Энэ нь та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурханы зөв шүүлтийн шинж тэмдэг юм.Бурханы хаанчлалын төлөө ч та нар үнэхээр зовж байгаа билээ” (2Тс.1:4-5), гэснээс харах юм бол бидний зөвт ариун зовлон маань Бурханыг алдаршуулдаг тул бид үүгээр зоригжих юм.    
  
“Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан  тул сорилтод орогсдод тусалж чадна”(Евр.2:18), гэж Библи биднийг урамшуулдаг. 

“Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдхүүнийг  хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм. Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал... Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун. Харагтун, бид тэвчсэнхүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм” (Иак.5:7-8, 10-11)    


“...бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг” (2Пт.2:9)


“Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй, авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар тунгаагдах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. 
Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг” (2Пт.1:5-8


“Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ...” (1Пт.4:1а)     

“Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул” (Ром.12:12), гэж  Библи бидэнд зовлонгоо тэвчиж, баяртай байхыг сургадаг. Гэхдээ энэхүү Библийн шаардлага нь зарим үед хүний бодлоор дүгнэн харахад биелүүлэхэд хэцүү харагддаг ч алдрын Эзэн Бурхантай хамт энэхүү зовлонг тэвчиж гарсанаар Эзэнийг ирэх тэр үед бид Түүнээс алдар хүндэтгэлийг авах юм.

“Гэм нүгэл, бузар муу болон зовлон зүдгүүр нь бидний төлөөх Бурханы анхны төлөвлөгөөний нэг хэсэг байгаагүй төдийгүй тэдгээр нь бидний амьдарлын байнгын онцлог шинж ч байх ёсгүй юм. Эдгээр нь “Бурхан Өөрөө тэдний дунд байж..., Тэр тэдний нүднээс нулимс бүрийг арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно (Илч21:3)” гэсэн Бурханы зорилго, төлөвлөгөөний эцсийн үр дүнд саад хийж, халдаж чадахааргүй түр зуурынх юм.”[1]



[1]Брюс Милн “Үнэнийг мэд” (Улаанбаатар хот:МТӨС, 2005он), 107.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/