4 years ago
Friday, July 13, 2012
9. Ярианы дүрслэлүүд
Энэ нь үгчилсэн бодит утгаасаа өөр зүйлийг дамжуулахад хэрэглэгддэг үг, эсвэл хэлц юм. Жиш: “Би үхтэлээ гижигдүүлсэн” гэж хэлбэл, та намайг тарчилж зовоогүй харин хөгжилтэй байжээ гэдэг утгыг хүлээн авах тул, санаа тань зовохгүй. Хүмүүсийн ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг тэдгээр дүрслэл нь үгчилсэн утгаараа үнэн биш боловч, илүү хурц, сонирхолтойгоор үнэнийг илэрхийлдэг. Бидний оюун бодол ямар ч эрэгцүүлэлгүй тэдгээрийг хөрвүүлэн хүлээн авдаг.
Гэтэл Библийн үеийн ийм хэлцүүд одоо цагт огт ойлгогдохгүй, эсвэл шал өөр утгаар хүлээн авагдхаар хувирсан байх нь бий. Шинэчлэлийн 2 удирдагч Мартин Лютер, Ульрих Звингли нар “Ариун зоог”-ын талаар Христийн хэлсэн “Энэ бол Миний бие, ... бас цус” гэсэн тухайд санал зөрөлдсөн байдаг. Ромын католик чуулган, ёслолын үед хэрэглэж буй талх, дарс нь үнэхээр Христийн бие, цус болдог гэж зааж байсан.
Звингли үүнийг “зүйрлэл” гэж үзээд, талх дарс нь бие, цус болохгүй, харин хүндэтгэлийн энэ онцгой ёслолын үед Христ Сүнсээрээ хамт байдаг гэсэн. Гэтэл Лютер католикчууд шиг шууд утгаар нь ойлгох нь зүйтэй, гэхдээ улам илүү гүн хүндэтгэлтэй хандах ёстой, гэж үзсэн. Учир нь католикчууд ёслолоос үлдсэн талх дарсыг газарт булдаг, асгадаг байсанд нь Лютер эмзэглэдэг байжээ.
Энэ нь одоог хүртэл нэг мөр шийдэгдээгүй асуудал юм. Тиймээс ч Библийн зарим бүрхэг тодорхойгүй багцлал, ишлэл нь зүйрлэл үү, эсвэл ярианы дүрслэл хэлц үү, гэдгийг судалж мэдэх нь нилээн чухал. Сударт ярианы хэлний олон төрлийн дүрслэлүүдийг хэрэглэдэг.
Үүнд: 1. Зүйрлэл нь үндсэндээ огт холбоогүй 2 зүйлийг хооронд нь уялдуулан харьцуулдаг. Жишээ нь, “Би бол өт”, “зөвт хүн бол урсгал усны дэргэдэх мод адил”, “Тэр намайг баяр хөөрөөр бүсэлсэн”, “Бурхан бол хад”, гэх мэт. Яагаад баяр хөөрийг бүстэй адилтгав? Баяр хөөрийг бүсэлж болох уу? Бүс нь хувцасыг биетэй барьж, хүнийг чөлөөтэй хөдөлж, ажиллах боломж өгдөг. Түүнчлэн баяр хөөр ч сүнсэнд хүч болж, айдас дарамтнаас чөлөөлдөг.
2. Харьцуулалт нь зүйрлэлтэй нилээн төстэй боловч, “шиг, мэт” гэх үгсийг хэрэглэн бодитоор илэрхийлэгддэгээрээ ялгаатай. (Хос. 6:4) т “Та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.” гэсэн. Энэ нь итгэмжит бус, хувирамтгай хайрыг дүрсэлсэн байна. Гэтэл бас (Хос. 14:5) д “Би Израильд шүүдэр шиг байх болно.” гэж хэлсэн. Энэ нь амьдралыг дэмжин ургуулагч ус чийг, шүүдэртэй Өөрийн итгэмжит, хувиршгүй хайрын хүч нөлөөг харьцуулсан. Эндээс нэг харьцуулалт нөгөө хэсэгт ашиглагдахдаа яг адил байх албагүйг харж болно. Утгыг нь хам сэдэвтэй нь холбон тайлах ёстой.
3. Төлөөлөлийн аргыг Сударт бас ашигласан. (Илч. 3:7) д “Давидын түлхүүр” гэсэн нь эрх мэдлийг түлхүүрээр төлөөлүүлж байна. (2 Кор. 3:15) д “Мосэг унших бүрд” гэж Хуучин гэрээний хуулийн номыг зохиогчоор нь төлөөлүүлсэн. (Иер. 25:29) д “Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэснээрээ илдээр бүхий л уур хилэн, шийтгэлийг төлөөлүүлсэн.
4. Амилуулах дүрслэлийн арга нь амьгүй юмс үзэгдлийг амьтай мэт дуудаж, үүгээрээ цаана нь хэн нэгнийг төлөөлүүлэх арга юм. (Дуу. 68:16) д “Олон өндөр оргилтой уулс аа, ...Та нар юунд атаархан харна вэ?” гэж уулсыг амилуулж бичсэний цаана, Бурханы Чуулганд атаархах бусад тогтолцоог зүйрлүүлэн дүрсэлсэн.
5. Хүншүүлэн дүрслэх аргыг нилээн өргөн ашигладаг. (Дуу. 98:8) д “Гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул” гэж хүншүүлэн асар их баяр хөөрийг зүйрлүүлсэн. (Дуу. 19:2) т “Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж” гэснээрээ Бурханы бүхэл бүтээлүүд, Түүний оршин буйг, Түүний хязгааргүй сүр жавхланг гэрчилж алдаршуулдагыг зүйрлэсэн.
6. Хэтрүүлэлийн арга нь хэлэх гэсэн зүйлдээ онцгойлон анхаарал татахын тулд, санаатайгаар дэгсдүүлдэг хэлбэр юм. (Ле. 26:36) д ”Хатсан навчны сэрчигнээн тэднийг үлдэн хөөх бөгөөд...” гэж хэлсэн нь, хэн ч навчны сэрчигнээнээс айхгүй нь тодорхой боловч, Бурхандаа итгэмжгүй байвал асар сул дорой, мөхөс болж, зовж зүдрэх болно гэдгийг зүйрлэн хэлсэн.
7. Байцаалтын аргыг бас Сударт нилээн ашигласан байдаг. (Ез. 18:25) д “Гэсэн ч та нар Эзэний зам нь зөв бус юм, хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун Израилийн гэрээ. Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?” гэж байцаан асууж зэмлэсэн. (Ез.18:31, 32) т “...Израилийн гэрээ яагаад чи үхнэ вэ? Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй. ...Тиймээс гэмшиж, амьдар.” гэж байцаагдах асуугдах болсон шалтгаан нь өөрсдөд чинь байна, гэдгийг хэлдэг.
8. Ёгтлол дүрслэл нь утгаасаа эсрэг зүйлийг ярьдаг тул бусад дүрслэлүүдээс өөр юм. Ярилцах үед ёгтлол нь дууны өнгөөр танигддаг бол, Библид бичмэл хэлбэртэй ёгтлол нь танигдахдаа бэрхшээлтэй байж болно. (2 Сам. 6:20) д “Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров” гэсэн нь Михал Давидыг шившигтэй, ичгүүртэй байдалтай байлаа, гэж егөөдөж буй хэрэг болохыг дараагын өгүүлэмжүүдээс харж болно.
"Библийг ойлгох нь" номын 13-р бүлгээс хийсэн товчлол...
Sunday, July 8, 2012
8. Судрыг Судраар тайлах нь
Библи нь Бурханы талаар хоорондоо зөрчилддөггүй нэг л мэдээг өгдөг онцгой илчлэлт юм. Хэрвээ та өмнөх аргуудыг ашиглан тайлал хийсэн боловч үр дүнд нь Библийн бусад сургаальтай зөрчилдсөн ойлголтонд хүрсэн бол, таны тайлал асуудалтай байна. Тэгэхлээр Библийн хэлдэг ерөнхий сургаальтай таацуулан тухайн багцлалаа тайлахыг энэхүү 6 дахь зарчим шаарддаг.
Библи бүхэлдээ тухайн багцлалын шилдэг хам сэдэв юм. Судалж буй багцлалд чинь тусгагдсан санааг, Библийн бусад хэсэг дэх адил төстэй агуулга бүхий багцлалуудтай, мөн Библийн ерөнхий санаатай жишин судлахгүй бол тэс өөр утга гаргаж аваад төөрч болзошгүй. Тиймээс ч Библийг бүхэлд нь мэдэх нь төөрөгдлөөс сэргийлнэ.
(Еф. 3:14) т “Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж” хэмээн Паулын хэлсэнийг уншаад, залбирахдаа заавал өвдөг сөгдөх ёстой гэж Библи хэллээ, гэж дүгнэж болох юм. Гэтэл ямар ч байдалтай, тэр ч бүү хэл загасны ходоодноос ч Эзэнд залбирч болох бөгөөд, байрлал биш чин зүрхний даруу хандлага л Бурханд таалагддаг гэсэн бусад сургаальтай зөрчилдсөн хэрэг болно.
Тэрслүү ба хуурамч гаж сургааль нь Библийн тодорхой хэсгийг нь онцгойлон, бусад хэсгийг үл ойшоодог хэв шинжтэй. Библийн бүхэл сургаальд таацуулан хянах хүртэлээ тухайн багцлалын утга агуулгын талаар яаран дүгнэлт хийхгүй байх даруу хандлагаар судалгаагаа хийх ёстой.
Зарим номлол зөвхөн Хуучин гэрээний олон хуулиудад түлхүү ач холбогдол өгч, Христ доторхи итгэлийн зөвтгөлийн хүчийг сааруулдаг бол, зарим нь зөвхөн Шинэ гэрээн дотор л итгэгчдийн мэдэх шаардлагатай бүх зүйл байгаа гэж туйлширдаг. Дахин хэлхэд, Библи бол нэг цогц, салгагдашгүй нэгдмэл Бурханы илчлэлт бөгөөд нэг хэсгийг нь бүхэл ухагдхууных нь хүрээнд ойлгон судлах ёстой.
Нэг л зүйлийн тухай ярьдаг Библийн өөр өөр хэсгүүд дэх ишлэлүүдийг параллел багцлалууд гэдэг. Тэдгээрийг сайтар судалснаар тухайн сэдвээр Библи бүхэлдээ юу хэлэх гээд байгааг гаргаж ирж болно.
Параллелуудыг авч үзэхдээ 1-рт, Параллел нь нэг л үнэнийг баталдаг. Санаа нь илэрхий төстэй байх ёстой. Заримдаа адилхан үг 2 ишлэлд гарсан ч параллел биш байж болохыг анхаар.
2-рт , Адил төстэй байдал ба ялгаануудыг анхааралтай харж, бичиж тэмдэглэ. Ялгаанууд нь утгад хэрхэн нөлөөлж байгааг онцлон судал. Ишлэл бүрийг хам сэдвээр нь судал.
Жиш: (Мт.10:34) т Есүс “Би энхтайвныг бус, илд авчирхаар ирсэн” гэж хэлдэг. Үүнийг шууд утгаар нь ойлгох нь зөв үү? Хам сэдвийг нь унших юм бол энд байр суурь, зэрэг зиндааны талаархи тэмцэлийн тухай өгүүлдэг. (Лк.12:51) бол үүний параллел багцлал юм. Өгүүлбэр бараг бүхэлдээ адил боловч “илд”-ийг “хагарал” гэж өөрчилсөн байна.
Өмнөх болон эндэх хам сэдвүүдийн аль аль нь, итгэлээрээ хуваагдсан гэр бүлүүдийн тухай байна. Тэгэхлээр энд жинхэнэ илд мэс, дайн дажины тухай бус, харин Христэд итгэгч нь чин сэтгэлээсээ Есүсийг дагаж, Түүнийг өөрийн амьдралд 1-рт тавьбал, тэр хүн болон гэр бүлийнх нь хооронд хагарал, зөрчил үүсэх тухай байна.
"Библийг ойлгох нь" номын 12-р бүлгээс хийсэн товчлол...

Saturday, June 30, 2012
7. Нөхцөл байдлыг судлах нь
Библи судлалын 5 дахь ерөнхий зарчим бол, тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдал, газар зүйн болон соёл ахуйн онцлогыг харгалзан тайлал хийх нь юм. Библи дэх үйл явдлууд нь түүхэн тодорхой цаг хугацаанд болж өнгөрсөн ба тэр үеийн хүмүүсийн соёлыг, ихэвчлэн еврей соёл ахуйг тусгадаг. Шинэ гэрээ нь МЭ 1 зууны Палестины соёл болон түүхэн үйл явдлыг гэрчилдэг.
Тухайн үеийн түүхэн болон соёлын нөхцөл байдлыг мэдэж Библи судлалдаа ашигласнаар үнэн зөв тайлал хийх боломж ихэсдэг. Тэгээд мэдэж авсан нөхцөл байдлын талаархи мэдлэг маань, тухайн багцлалыг үнэн зөв тайлахад хэрхэн нөлөөлж буйг анхааралтай ажиглах нь чухал.
Дараа нь, тэр үеийн хүмүүстээ энэ багцлал ямар утга илэрхийлж байсныг олж тогтоох ёстой. Эцэст нь өнөө үеийнхэнд, бас надад энэхүү илчлэгдсэн утга маань ямар хамааралтай болох, хэрхэн энэ цаг үед зохистойгоор амьдрал, үйлчлэлдээ хэрэгжүүлхийг бодож тунгаах ёстой. Бас Эзэний Ариун Сүнс бүх нууцуудыг таны зүрхэнд нээхийг гуйх нь хамгийн чухал.
Аль нэг соёл, эсвэл түүхийн нэг цаг үед утга учиртай байсан ямар нэг илэрхийлэл, эсвэл мэргэн ухаан нь өөр соёл ахуй, өөр цаг үед огт утга учиргүй, үнэ цэнэгүй байх нь олонтоо. Утга өөрчлөгддөг учраас Библийн илэрхийллүүдийг тухайн цаг үеийнх нь соёлын агуулгаар нь ойлговол зөв тайлал хийх боломж өндөрсөнө.
Жиш: (Лк. 9:23)-т “—Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.” гэсэн. Энэ цаг үед үүнийг зовлон бэрхшээлийг шантралгүй сөрөх, хичээл зүтгэлтэй байх тухай ярьж байна гэж ойлгодог. Гэтэл тэр үеийн хүмүүс “цаазын газар уруу үхэхээр явж буй ялтны талаар ярьж байна”, гэж шууд утгаар нь ойлгоцгоосон. Есүс зүгээр нэг зовлон зүдгүүр тэвчих тухай биш, харин бие махбодийн болон сүнсний үхэлийн тухай ярьж байгааг тэд мэдэж байсан.
Бас (Хаадын дэд 2:9) д Елиша Елиагаас ”—Таны сүнсийг 2 дахин илүүгээр над дээр байлгаач...” гэж гуйдаг. Өнөө үеийнхэн, тухайн сүнслэг эрх мэдэл, гайхамшгийг үйлдэх авъяас чадвараа өөрийнхөөсөө 2 дахин илүүг өгөөч гэж байна, гэж ойлгох нь элбэг. Харин (Дэд хууль 21:17) гоос харвал, энэ нь өв залгамжлах эрхийн тухай яриа байна. Елиша, Елиагийн үйл хэргийг л үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх эрхийг нь авч үлдэхийг, түүний өв залгамжлагч болохыг хүссэнийг харж болно.
Мөн (Мк.11:12-14) т Есүс инжрийн улирал болоогүй байхад, нэгэн инжрийн модыг үр жимсгүйнх нь төлөө хараасан тухай гардаг. Энэ нь одооны уншигчдад хачирхалтай, бүр шударга бус юм шиг ч санагдах нь бий. Гэвч улирлаас үл шалтгаалан сайн инжрийн мод үр жимс ургуулдаг ба цөөхөн ч гэсэн жимс олох найдвар байсан. Харин тэр мод инжиргүй байсан нь угаас үр жимсгүй мод байсныг харуулдаг.
Эдгээрээс Библи судлалд нөхцөл байдлын харгалзаа нэн чухал болохыг та харсан байх. Нөхцөл байдлыг үнэн зөв тогтооход Библи өөрөө хамгийн сайн тайлбарлагч юм. Ихэнх адармаатай багцлалуудад, нөхцөл байдлын талаархи мэдээллийг Библи өөрөө өгдөг. Тэгэхлээр “Унш, унш бас дахин Библиэ унш” гэж танд зөвлөе.
Хуучин гэрээний эхний 5н ном (Пентатух) болон түүхийн номууд нь Хуучин гэрээний ч, Шинэ гэрээний ч түүхэн болон соёлын нөхцөл байдлыг ихээр агуулдаг. Бас газар зүйн нөхцөл байдлыг мэдэж байхын тулд Библийн үеийн түүхэн газрын зургыг ашигла. Библиэс гадуурхи эртний дэлхий дахины түүх, ялангуяа Бага Ази, Палестин, Газрын дундад тэнгис хавийн ард түмнүүдийн түүх, соёлыг судла. Эдгээрийг Библитэй холбон хийсэн судалгааны ном товхимол байвал бүр сайн.
"Библийг ойлгох нь" номын 11-р бүлгээс хийсэн товчлол...
Tuesday, June 26, 2012
6. Зохиогчийн санааг ойлгох нь
Библи судлалын 4 дөх зарчим нь “зохиогчийн зорилго ба төлөвлөгөө”-ний дагуу тайлах арга юм. Зохиогч нь Ариун Сүнснээс онгод илчлэлтийг аваад уг номоо бичихийн тулд, санаа бодолдоо тодорхой нэг зорилго тээж явсан нь мэдээж.
Библийг судлахын тулд тухайн номыг бичсэн зохиогчийн зорилго төлөвлөгөөг илрүүлэх нь чухал.
Тэгэхийн тулд зорилго нь номондоо дурдагдаж буйг анзаарах ёстой. Бас номын бүтцийг ч анхааралтай ажиглаж мэдэх нь чухал. Мөн дахин дахин давтагдсан, онцлон олон дахин нэг сэдвийг тойруулсан эсэхэд анхаарах ёстой. Тэгснээр номын хэлэх гэсэн утгыг бүхий л боломжит байдлаар, үнэн зөв тайлах боломжтой.
Элч Иохан, (1Иох. 5:13)-т “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.” гэж зорилгоо илчилсэн. Зохиогчийн төлөвлөгөө бол уншигчдад зорилгоо дамжуулхаар номоо төлөвлөсөн арга зам юм.
Ефес номын эхний 3н бүлэг нь Христэд итгэгчдийн дуудлага, сүүлийн 3н бүлэг нь итгэгчдийн зан чанарын тухай өгүүлдэг. Энэ нилээн сонгодог төлөвлөлт юм. Гэхдээ ном болгоны зорилго ба төлөвлөгөө дээрхи жишээ шиг үргэлж ийм тодорхой байдаггүй. Ихэвчлэн номын төлөвлөгөө нь зорилгоосоо илүү тодорхой байдаг.
Зохиогчийн зорилго: Иоханы Сайн Мэдээний бичигдсэн зорилгыг “Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.” (Иох.20:31), гэж тодорхойлсон байдаг. Эндээс зохиогчийн зорилготой уялдуулан номыг уншвал “Христийн бодьгаль бие, итгэл ба амь”-ийг онцолсныг олж харж болно.
Цаашлан анхааралтай уншвал, Христээр дамжуулан хийгдсэн гайхамшиг бүр, энэ 3-ийн утга учир, ач холбогдол, уялдаа холбоог илчилсэн байгаа нь тодордог. Жиш: (Иох. 2:1-11) багцлалд Есүсийн үйлдсэн анхны тэмдэгийн тухай өгүүлдэг. Энд Христийн бодьгалийн талаар, Тэр бол бүх “бодит” зүйлсийг Бүтээгч бөгөөд, тэднийг Захирагч гэдэг үнэн илчлэгдсэн.
Мариа, Есүст бүрэн итгэж найдан зарц нарт зааварлаж байгаа тухай, зарц нар ч итгэлээр дуулгавартай үйлдэж байгаа тухай бас байна. “Итгэл” болон дуулгавартай байдлын үр дүнд Христийн ажил төгс гүйцэлдэж, хүмүүс үр шимийг нь хүртэж байна. Ус дарс болон хувирсан нь, Христийн дотор, Түүний эрх мэдэл, хүч чадал, гайхамшигт ажлын улмаас хүн дахин төрж цоо шинэ “амь”, тэнгэрлэг хувь чанартай болдогыг зүйрлэн харуулсан.
Эцэст нь, Түүнийг энэ ажлаараа “алдараа илэрхийлсэн”-ийг (Өөрийнхөө хэн болохыг харуулсаныг) шавь нар нь ойлгож итгэсэн. Ийнхүү үйл явдлын цаанаас “махан биеэр ирээд, итгэлээр нь дамжуулан хүмүүст мөнх амийг өгдөг Христ”-ийг гэрчлэх, бусдыг Түүн рүү хандуулах зохиогчийн зорилго тодорхой харагдаж байна.
Зохиогчийн төлөвлөгөөний дагуу хэрхэн тайлал хийх боломжтойг “Эхлэл” номоор жишээлье. Энд “өсөж үржих, өнөр өтгөн болох, үр удам, үр хүүхэд” гэх үгс ихээхэн давталттай бичигдсэн. Энэ номыг бүтээлийн эхнээс Абрахам хүртэлх, Абрахамаас хойш түүний үр садын талаархи мэдээлэл, гэсэн 2 хэсэгт хувааж болно.
Эхний хэсэгт Угийн бичиг гардаг бол, 2 дахь хэсэгт Абрахамын үр садын түүх гарна. Ерөнхийдөө 2 бүлэгт хоюуланд нь Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийн үр садаар дамжуулан ерөөлийн ажлаа хийдэг, гэсэн санааг харуулдаг.
"Библийг ойлгох нь" номын 10-р бүлгээс хийсэн товчлол...

Monday, June 25, 2012
5. Хэл зүйг ойлгох нь
Библи судлалын 3 дахь ерөнхий зарчим нь, “өгүүлбэрийн хэл зүй”-н дагуух тайлал юм. “Хэл зүй” нь өгүүлбэрийн бүтэцийг судлах ухаан юм. Жиш: (Иох. 21:15)-д Эзэн Петрээс “Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?..” гэж асуусан. Олонхи хүн “...хэнээс илүү гэж?..” боддог.
“Тэд, тэдгээр” зэрэг үгс нь олон тооны төлөөний үгс гэдгийг толь бичигт хэлдэг. Тэгэхлээр “тэднээс” гэж ойрын хам сэдэв дотор дурдагдаж буй хүмүүс эсвэл юмсыг зааж байгаа нь тодорхой. Яг тэр үед тэнд бусад шавь нараас байсан. Тиймээс бусад шавь нараас илүү Есүст хайртай, гэж урд нь бардамнаж байсныг нь сануулж, битүүхэн зэмлэсэн байж магад.
Бас тэнд Эзэний заавраар саяхан барьсан загаснууд ч байсан. Хэдийгээр Эзэн дагалдагчиддаа Галилд очоод хүлээхийг тушаасан ч, бас Петрийг анх “хүмүүсийн загасчин” болгохоор дуудсан ч, Петр хүлээж тэвчилгүй хуучин загасчны амьдрал руу хальтарсныг нь сануулж, загаснуудаас илүү хайрладаг эсэхийг нь асууж битүүхэн зэмлэсэн байж ч болно. Эндээс хэл зүйн дагуу анхааралтай ажиглан судалбал, боломжит бүх утгуудыг бидэнд дэлгэдэг. Ийм байдлаар хэл зүй нь Библийг ойлгоход нэн чухал.
Хэл зүйн элементүүдийг мэдэх нь зайлшгүй шаардлагатай. Өгүүлбэрийн хэсгүүд болох нэр үг, үйл үг, төлөөний нэр, дайвар үг, тэмдэг нэр, угтвар, холбоос үг, аялга үг, сул үгсийн тухай баттай мэдлэгтэй болох нь чухал. Тэдгээр нь өгүүлбэрт бусад үгстэй хэрхэн холбогдож байгааг анхааралтай ажиглаж сур.
Өгүүлбэр доторхи үгсийн дараалал, байрлалд ч анхаарлаа хандуул. “Хайр бол Бурхан” гэвэл “Бурхан бол хайр” гэсэнтэй адил үгс орсон боловч, Библийн илчлэлтийг зөрчиж байна. Учир нь хайрыг Бурхантай адилтгадаггүй. Эхийн хайр Бурхантай адил биш.
Үйл үг ба тэдгээрийн цагуудыг ч соргог анзаарч байх ёстой. Үйл үгийн цаг нь тийм ч амар, энгийн зүйл биш учир нухацтай хандах нь чухал. Цагийг зөв анзаардаггүйгээс теологийн чухал ойлголтууд самуурдаг.
–Өнгөрсөн цаг нь нэг удаа болоод өнгөрсөн зүйлийг хэлдэг. (Гал. 2:19, 20)-д “...би... Хуульд Хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон.” гэж байна. Гэтэл олон итгэгч одоо болтол гэмт хуучин хүн дотроо амьдарсаар, шаналсаар л байдаг.
–Одоо цаг нь тодорхой цаг хугацаанд хязгаарлагдалгүй, үнэмлэхүй үнэнийг илэрхийлэх нь олонтоо. (Мт. 23)-р бүлэгт өгүүлдэг шашны мяндагтангуудыг хатуугаар зэмлэсэн нь нилдээ үргэлжилсэн хандлага ба хэвшил болсон зүйлүүдийг дурдсан байдалтай. (Мт. 23:13)-т “Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.” (Мт. 23:37)-д ”...чам руу илгээгдсэн хүмүүс рүү чулуу нүүлгэдэг.” гэх мэт.
–Ирээдүй цаг нь ерөнхийдөө ирээдүйд болох зүйлсийг өгүүлдэг. (Мт. 23:39)-т “...Та нар үүнээс хойш Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ, гэж хэлтлээ Намайг огт харахгүй.” (Мт. 24:31)-т “...тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.” гэх мэт.
Гэхдээ бас Есүсийн төрөлтөөс 7 н зууны өмнө бичигдсэн (Иса. 53:1-10)-т, нэг мянганы өмнө бичигдсэн (Дуу. 22)-р бүлэгт ирээдүйн Христийн ажлыг яг л биелчихсэн мэтээр бичсэн. Энэ нь юугаар ч саатахгүй хэрэгжих, Бурханы хөдөлшгүй төлөвлөгөөг заадаг.
"Библийг ойлгох нь" номын 9-р бүлгээс хийсэн товчлол...
Friday, June 22, 2012
4. Үгийг ойлгох нь
Библийг бүрэн гүйцэд ойлгохын тулд үгсийг судалж гаршсан байх нь чухал. Ойлгомжгүй үгсийг алгасаад явчих нь амар боловч, ингэсэн тохиолдолд тухайн багцлал, ишлэлийн бүрэн утгыг олж мэдэхгүй байх эрсдэлтэй. Үгийн зөвхөн нэг утгыг л мэддэгтээ бардамнаж, цаашлан бүрхэг төсөөлөлтэй уншиж болохгүй. Бурханы Үгэнд тун нухацтай хандаж,чин сэтгэлээсээ судлах ёстой.
Бурхан Библийг бичихдээ хүмүүсийн харилцааны хамгийн энгийн хэлийг ашигласан. Хэлний хамгийн бага нэгж нь үг юм. Ихэнх үг нэгээс олон утга санааг илэрхийлдэг учир, өөрийгөө тодорхой мэдүүлэх нь ховор. Тэр ч бүү хэл, ямар ч маргаангүйгээр, хаана ч нэг л утгаар ойлгогддог үг ч, ямар зорилгоор ашигласнаасаа болж тэс өөр өөр утгыг илэрхийлдэг нь ч бий. Жиш: (Илч. 5:5) д “арслан” гэдэг үг нь Христийг товойлгосон бол, (1Пт. 5:8) д энэ амьтныг диаволтай адилтгасан байдаг. Ийм тохиолдолд өгүүлбэрийн утга санаа болон хамааралтайгаар ашиглагдсан бусад үгс жинхэнэ утга санааг тодотгодог.
1. Үгс нь цаг хугацааны туршид утгаа өөрчилж байдаг уян хатан эд. Тиймээс тухайн түүхэн цаг үед нийтэд жирийн ойлгогдож, элбэг хэрэглэгдэж байсан үгс, энэ цаг үед шал өөр утгатайгаар ашиглагдах нь бий. Тиймээс хэл судлаач эрдэмтэдийн тайлбар, судалгааны ажлууд бидэнд их хэрэг болдог.
2. Өөр өөр үгс нь адил, эсвэл төстэй утгыг илэрхийлж болно. Заримдаа хэлж буй санаагаа улам хүчтэйгээр тодотгох гэж 2 өөр үгсийг нэг өгүүлбэрт нэг л утгаар ашиглах нь байдаг. (1Тим. 2:1) т буй “...гуйлт, залбирал, зуучлан залбирал” зэрэг үгс нь нэг л ижил утгатай бөгөөд ятгалгаа хүчтэй болгох зорилгоор хэрэглэсэн байна.
3. Дэлхийн жирийн бодол санаагаар ойлгох боломжгүй олон тэнгэрлэг зүйлсийн талаар Библи илчилдэг. Тиймээс ч ийм тохиолдолд ашиглаж буй үгс нь, жирийн ярианы үгсээс тэс өөр утгатай байдаг. Жиш: Энгийн нөхцөлд “зөвт хүн” гэсэн тодорхойлолт та сонсвол, энэ нь ажил албандаа шударга ханддаг, заль мэхгүй, олонд хүндлэгдсэн нэгний тухай ярьж буйг ойлгоно. Харин Библид “зөвт хүн” гэдэг нь, Бурханы л өмнө амьдарч буйгаа үргэлж ухамсарладаг, Христийн гэмтний төлөөх загалмайн үхэлд, бас дахин амилалтанд нь итгэдэг нэгний тодорхойлолт болдог.
4. Нэг үг өөр өөр утгатай байх нь ч нэн элбэг. Жиш: “Сүм” гэдэг үг (Илч. 21:22)-т 2 дахин бичигдэхдээ сүмийн барилга болон Бурханыг өөрийг нь “сүм” гэсэн 2 өөр утгаар бичигджээ. Гэтэл (1Кор. 3:16, 6:19) үүдэд итгэгч хүнийг “сүм” гэсэн бол, (Мт. 12:6, 27:51), (Үйл. 3:1) үүдэд барилга байшинг хэлсэн байдаг.
Үгсийг дараахи 3н аргаар судалдаг.
1-рт: Хэлний тайлбар толиос утгуудыг нь харж болно.
2-рт: Үгсийг хам сэдэвтэй нь уялдуулан нягталж болно.
3-рт: Конкордансыг хэрэглэх нь маш өгөөжтэй. Библи судлаачдын нөр хөдөлмөрийн үр дүн болсон конкорданснууд нь Библийн үгсийн харгалзах бүх ишлэл болон утгын тайлбарыг агуулдаг. Энэ нь бидний хөдөлмөрийг болон цагийг асар хөнгөлдөг.
"Библийг ойлгох нь" номын 8-р бүлгээс хийсэн товчлол...
Wednesday, June 20, 2012
3. Хам сэдвийг авч үзэх нь

Үнэн зөв тайлал хийхэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зарчимууд байдгын хамгийн чухал нь “хам сэдэв”-ийн тухай ойлголт, зарчим юм. Хам сэдэв гэдэг нь, тухайн уншиж буй багцлалтай чинь хамгийн ойр, яг өмнө нь эсвэл яг хойно нь байдаг бусад багцлалыг ихэвчлэн хэлдэг. “Хам сэдэв дотор нь тайлах” гэдэг нь тус ойрын ишлэлүүдийг тухайн багцлалтайгаа хамтад нь жишиж хараад, харгалзсан утга санаа байгаа эсэхийг хянана гэсэн үг. Тэгээд тэдгээр харгалзсан утгын оролцоотойгоор, таны судалж буй багцлалын утга бүрэн гүйцэд бүрэлдэж буйг олж харахыг хэлнэ.
”Хам сэдэв”-ийн хэд хэдэн түвшин байдаг.
Хамгийн 1-рт, “ойрын хам сэдэв” гэж бий. Энэ нь тухайн багцлалын чинь хамгийн ойрхон хэсгүүд юм. Жишээ нь, (Иса. 58:11)-д “Эзэн чамайг ямагт удирдана...” гэсэн урам зориг өгсөн гайхалтай амлалт байна. Энэ хэсгийг өмнөх (Иса. 58:9, 10) дахь “Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, ...хэрэв чи өлсөгчдөд өөрийгөө өгч...” гэсэн болзолтой нь хамт уншихгүй бол дутуу утгатай болно. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг өөрсдийгөө өөрчилхөөр чармайж, гэм нүгэл, бардамналаас татгалзвал амьдралд маань оролцож ерөөх тухай яригдаж байна.
Бас (Иох. 9:3) т “Есүс, энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдэснээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулхын тулд юм.” гэснийг “Эзэн энэ сохор хүнийг болон эцэг, эхийг нь нүгэлгүй гэлээ. Тиймээс гэм нүгэлгүй хүмүүс бас байдаг байх нь” гэвэл буруу болно. Библид нүгэлгүй хүн нэг ч үгүй, гэсэн байдаг. Харин өмнөх ишлэлтэй нь харгалзан тайлал хийвэл, сохор хүний хараагүй төрсөн нь гэм нүглээс шалтгаалаагүй гэсэн болохоос тухайн хүмүүсийг нүгэлгүй, гэж хэлээгүй байна. “Ойрын хам сэдэв” дотор тухайн бүлэгт өгүүлж буй утга санаа, бас 2 талынх нь бүлгүүдэд үргэлжлүүлэн юу өгүүлж буйг харгалзах, мөн цаашлан тухайн номын ерөнхий утга санаа зэрэг орно.
2-рт “холын хам сэдэв” гэж бий. Энэ нь тухайн ном Шинэ гэрээнийх бол, нийт Шинэ гэрээний ерөнхий санаанаас огтхон ч гажих ёсгүйг харгалзан тайлах, бас Хуучин гэрээний зохих тушаал зааварууд, хуулиуд, амлалтууд, ерөөлүүдтэй хэрхэн харгалзаж, зохицож байгааг ч авч үзэх, цаашлан Библийн ерөнхий утга санаанаас гажууд тайлал огт байж болохгүйг санаандаа үргэлж бодож байх ёстойг хэлж буй. Библи нь нэг цогц, салшгүй нэгдмэл Үг тул, таны судалж буй ишлэл эсвэл багцлал нь бусад бүх хэсгээс тасарсан, авцалдахгүй утгатай байж болохгүйг үргэлж сана.
Тайлал хийхийн тулд,
--Ишлэлийн илэрхийлж болох бүх утгыг сайтар бод. Танд нэг юм уу хэд хэдэн утга бодогдож болох юм. Бас эргэлзээнүүд ч бий болдог. Тэдгээрийгээ бүгдийг бич.
–Хам сэдэвтэй нь хамтад нь нягтлан хар.
–Ишлэлийг дотор нь судал. Өөрөөр хэлбэл, доторхи онцгой үгс, холбоос үгнүүд зэргийг нарийн судал.
– Тухайн хэсгийг өөрийн үгээр, ойлгосноороо найруулан бичих гэж оролд.
–Эцэст нь, эрдэмтэд хүртэл санал зөрөлддөг, ойлгоход хэцүү ишлэлүүд байдаг тул, ойлгож чадахгүй бол бүү гутар. Эзэнд найдан, даатгаад орхи. Тэрээр хожим тайллыг нь илчлэх л болно. Судрыг өөрийнхөө санаснаар тайлж уншдаг байсан үе ард хоцорсон шүү.
"Библийг ойлгох нь" номын 7-р бүлгээс хийсэн товчлол...
Subscribe to:
Posts (Atom)